my photo

my photo

Thursday, December 10, 2015

Мал, амьтанд гинекологийн шинжилгээ хийх аргууд

          Мал, амьтны нөхөн үржихүйн эмгэг судлалыг англиар theriogenelogy гэдэг. Энэ нь эх барих (obstetric), гинекологи (gynecology) ба андрологи (andrology) гэсэн салбаруудыг багтаасан, мал эмнэлгийн үржлийн физиологи ба эмгэг судлалыг хамарсан шинжлэх ухааны салбар юм.
         Харин гинекологи гэдэг нь грек хэлний  gynaecology(gynecology) gyne -эм logia cудлах гэсэн үгнээс гаралтай  эм амьтан судлал буюу эм амьтны үржлийн эрхтний физиологийн болон эмгэгийн үзүүлтийг судалдаг салбар юм. Өөр хэлбэл эм амьтны нөхөн үйлдвэрлэлийн явцад тохиолдох аливаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм. тиймээс гинекологийн шинжилгээг тогтмол хугацаанд, үр дүнтэй хийснээр үргүйдэл, эрт үеийн хээл хаялт, үржлийн эрхтнүүд үрэвсэл, хавдар, үйл ажилллагааны  хямралаас бүрэн сэргийлж, эрсдэл гарсан үед үр дүнтэй эмчилгээг хийх нөхцлийг бүрдүүлж өгдөг.
Та бүхэн доор линкнээс гинекологийн шинжилгээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг уншина уу.

http://www.slideshare.net/dagvajamts/gynecology-diagnosis-to-animal

хүн ба амьтдын хромосомын тоо

Хүн ба  амьтдын хромосомын тоо
 Хромосом нь эсийн дотор удамшлыг бүрдүүлэгч генүүд агуулсан ДНХ-ийн утаслагууд болон   ДНХ-г холбогч протейнуудаас тогтох бүрдэл юм.
Хромосом гэдэг үг нь Грекийн хэлний хрома –өнгө, сома – бие үгнээс гаралтай ба учир тэдгээрийг будгаар будаж илрүүлж болдог.
Хромосомуудын  тоо амьтны төрөл зүйлээс хамааран  янз бүр байдаг. 
Амьтны төрөл
Хромосомын тоо
Амьтны төрөл
Хромосомын тоо
Амьтны төрөл
Хромосомын тоо
Хүн
46
Тахь
66
Нохой
78
Адуу
64
Чоно
78
Муур
38
Тэмээ
74
Илжиг
62
Харх
42
Үхэр
60
Хулан
56
Гахай
38
Хонь
54
Туулай
44
Тахиа
78
Ямаа
60
Усан гахай
64
Мэлхий
13
Сарлаг
60
Хулгана
40
Цаа буга
70