my photo

my photo

Thursday, December 10, 2015

Мал, амьтанд гинекологийн шинжилгээ хийх аргууд

          Мал, амьтны нөхөн үржихүйн эмгэг судлалыг англиар theriogenelogy гэдэг. Энэ нь эх барих (obstetric), гинекологи (gynecology) ба андрологи (andrology) гэсэн салбаруудыг багтаасан, мал эмнэлгийн үржлийн физиологи ба эмгэг судлалыг хамарсан шинжлэх ухааны салбар юм.
         Харин гинекологи гэдэг нь грек хэлний  gynaecology(gynecology) gyne -эм logia cудлах гэсэн үгнээс гаралтай  эм амьтан судлал буюу эм амьтны үржлийн эрхтний физиологийн болон эмгэгийн үзүүлтийг судалдаг салбар юм. Өөр хэлбэл эм амьтны нөхөн үйлдвэрлэлийн явцад тохиолдох аливаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм. тиймээс гинекологийн шинжилгээг тогтмол хугацаанд, үр дүнтэй хийснээр үргүйдэл, эрт үеийн хээл хаялт, үржлийн эрхтнүүд үрэвсэл, хавдар, үйл ажилллагааны  хямралаас бүрэн сэргийлж, эрсдэл гарсан үед үр дүнтэй эмчилгээг хийх нөхцлийг бүрдүүлж өгдөг.
Та бүхэн доор линкнээс гинекологийн шинжилгээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг уншина уу.

http://www.slideshare.net/dagvajamts/gynecology-diagnosis-to-animal

хүн ба амьтдын хромосомын тоо

Хүн ба  амьтдын хромосомын тоо
 Хромосом нь эсийн дотор удамшлыг бүрдүүлэгч генүүд агуулсан ДНХ-ийн утаслагууд болон   ДНХ-г холбогч протейнуудаас тогтох бүрдэл юм.
Хромосом гэдэг үг нь Грекийн хэлний хрома –өнгө, сома – бие үгнээс гаралтай ба учир тэдгээрийг будгаар будаж илрүүлж болдог.
Хромосомуудын  тоо амьтны төрөл зүйлээс хамааран  янз бүр байдаг. 
Амьтны төрөл
Хромосомын тоо
Амьтны төрөл
Хромосомын тоо
Амьтны төрөл
Хромосомын тоо
Хүн
46
Тахь
66
Нохой
78
Адуу
64
Чоно
78
Муур
38
Тэмээ
74
Илжиг
62
Харх
42
Үхэр
60
Хулан
56
Гахай
38
Хонь
54
Туулай
44
Тахиа
78
Ямаа
60
Усан гахай
64
Мэлхий
13
Сарлаг
60
Хулгана
40
Цаа буга
70

Wednesday, November 25, 2015

Үхрийн биеийн хэсгийн англи - монгол нэршил /cattle body parts vocabulary/

Малын биеийн төрөх, галбирыг үнэлэхдээ тухай малын үүлдэр, ашиг шимийн чиглэлийг харгалзан биеийн байдал, тарга хүч болон толгой, хүзүү, сэрвээ, цээж, зоо нуруу, ууц, гэдэс,

Мал, амьтанд гинекологийн шинжилгээ хийх арга


Эх сүргийн эрүүл мэндийн асуудал дотор гинекологиийн асуудал буюу энэ үр төлөө өгч, өссөн үржих чадвар байгаа эсэхийг мэдэж байх маш чухал юм. Энэ удаагийн бичлэгээр өнөө үед мал эмнэлгийн практикт өргөн хэрэглэгдэж байгаа гинекологийн шинжилгээний аргууд, түүнд хэрэглэгдэх зүйлсийн талаар тоймлон орууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линк дээр дарж сонирхоно уу.

http://www.slideshare.net/dagvajamts/gynecology-diagnosis



Friday, October 30, 2015

Биеийн эсийн тухай


Биемахбодийг бүрдүүлэгч хамгийн чухал жижиг хэсэг бол эс юм. Энэхүү хичээлд эсийн түвшин дэхь бодисын болон энергийн солилцоо, эсийн хуваагдлын талаар нилээд ойлгомжтой тодорхой илтгэсэн байна. Та бүхэн доорх линк дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг уншина уу.

http://www.slideshare.net/ariunsanaaubu/bio-l2


ЭНЕРГИЙН СОЛИЛЦОО

Tuesday, October 6, 2015

Үхрийг ханах, хатгах цэгүүд

Монгол үхэр нь цаг уурын эрс тэрс байдалд зохицох мах -сүүний хосолсон ашиг шимтэй юм. Манай ард түмэн таван хошуу малын дотроос үхрийг хүнсний хэрэгцээ, тэр тусмаа мах, сүүний хэрэгцээгээ хангах зорилгоор  ихээр өсгөн үржүүлж ирсэн. Тиймч учраас монгол ардын уламжлалт анагаах ухаанд үхрийг эмчилж анагаах аргуудад олон байдаг. Ном, судар бичигт дурьдсанаар үхрийн биеийн хэсгийн  21-23 цэгт ханах, хатгах заслыг үйлдэж ирсэн байна. Дараахь линк дээр дарж мэдээллийг уншина уу.

http://www.slideshare.net/dagvajamts/ss-53606348

Monday, September 28, 2015

Адуунд хатгах цэгүүд

Өнөөдрийн бичлэгээр адууны төрөл бүрийн өвчин гэмийг анагаахад хатгах заслын цэгүүдийг зурган файлын тэмдэглээтэй орууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараахь линкээс үзнэ үү.


https://www.slideshare.net/secret/qn9BcNl9ih5Gsw

Адуунд ханах цэгүүд

Энэ удаад адууны их бие болон хөлний хэсэгт ханаж  цэгүүдийн байршил болон ханах заалтын талаархи мэдээллийг оруулж байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линк дээр дарж уншина уу

https://www.slideshare.net/secret/4FXUOY8ctI0dmz

Sunday, September 20, 2015

адууны толгойн хэсэгт ханаж хатгах цэгүүд


Монголчууд маш эрт үеээс адууг гэршүүлж, уналга эдэлгээ, хоол хүнсэндээ их ашигладаг байсан. Үүнтэй холбоотой бусад амьтдаас олон буюу 50 гаран цэгийг ханаж хатгасаар ирсэн.
Энэ удаад толгой хэсэгт ханадаг зарим цэгүүдийн талаар оруулсан ба доорх линк дээр дарж уншина уу.


Малын өвчин, эмгэгийг оношлох уламжлалт аргууд


Эрт үеээс монголчууд малын өвчин эмгэгийг 4 төрлийн аргаар шинжлэдэг байсан байна.Энэ нь асуух, үзэх, сонсох, тэмтрэх аргууд юм. Би энэ удаад эдгээр аргуудаар хэрхэн шинжилгээ хийдэг болон анхаарах зүйлсийн талаар орууллаа. Доорх линк дээр дарж дэлгэрэнгүйг уншина уу.


Tuesday, March 10, 2015

Дэлэнгийн эмгэгийг оношлох

 ДЭЛЭНГИЙН ҮРЭВСЭЛ

Мал, амьтан төллөсний дараа элбэг тохиолддог эмгэг бол дэлэнгийн эмгэг юм. Дэлэнгийн эмгэг нь эдийн засгийн хувьд нилээд хохирол ихтэй бөгөөд эрт оношлож, эмчилвэл эдгэрэлтийн үр дүн сайн байх магадлалтай байдаг. Тиймээс энэ удаад дэлэнгийн эмгэгийг оношлох аргуудын талаар орууллаа.

Доорх линк дарж мэдээллийг уншина уу?
 http://www.slideshare.net/dagvajamts/delengiin-owchin-onoshloh

Мал төллөх үед эх барихын тусламж үзүүлэх

Мал төллөх үед төлийн байршил буюу оршилт, хандалт, байдал, мөчдийн байршил буруу байснаас хээл эхийн төрөх замаас гарч чадахгүй болж хүндэрдэг. Мөн түүнчлэн биеийн бойжил гүйцээгүй хээлтэгчийг нийлүүлэгт оруулах, хээл хэт томрох зэрэг шалтгаанаас төллөлт хүндэрнэ. Энэ үед малын эмч эх барихын тусламжуудыг үзүүлдэг.

Доорх линк дээр дарж мэдээллийг уншина уу.

 http://www.slideshare.net/dagvajamts/ss-45659535

Saturday, February 21, 2015

Оюутнууд зориулсан реферат бичих гарын авлага

Өнөөдөр оюутан та бүхэнд реферат бичих аргазүйг оруулж байна. Реферат нь оюутны сургалтын явцад эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх, шалгах арга хэлбэрийн нэг бөгөөд оюутнууд бие дааж судалгаа хийх дадал олгох, онолын болон мэргэжлийн мэдлэгээ ахиулах, санаа бодлоо чөлөөтэй бичиж, илэрхийлэх боломжийг олгосноор ангийн ажил, дипломын ажил хийх дадлага эзэмшүүлдэг. 

Доорх линк рүү орж зааварыг унших боломжтой.

Эм амьтны өндгөвчний бүтэц, үйл ажиллагаа



Малын нөхөн үржихүйн аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд үржлийн амьтдын үржлийн эрхтнүүдийн бүтэц, үйл ажиллагаа маш сайн мэдэж байх нь чухал юм. Өнөөдөр та бүхэнд амьд эс үйлдвэрлэгч болох өндгөвчний талаархи зарим мэдээллийг оруулж байна.
Эмийн амьтны үржлийн чухал эрхтэн бол өндгөвч юм.

Өндгөвчний үйл ажиллагаа

1.      Шүүрлийн бус ялгаралт буюу өндгөн эс боловсруулж, гадагшуулна
2.      Шүүрлийн буюу дотоод шүүрлийн доорх даавруудыг нийлэгжүүлж, ялгаруулна.