my photo

my photo

Thursday, August 11, 2016

Апоптоз – Эсийн амиа хорлолт

Өнөөдөр интернетээс мэдээлэл уншиж байгаад Гүнма их сургуулийн, инженерийн факультетийн хими-биохимийн оюутан П. Хулангийн "эсийн өөрийгөө устгал буюу апоптоз"-ийн талаар сонирхолтой байдлаар, ойлгомжтой бичсэн материалыг олсноо та бүхэнд хүргэж байна.
Апоптоз – Эсийн амиа хорлолт

Friday, January 29, 2016

Өнчин тархинаас ялгардаг дааврууд

Дааврын тухай
          Биемахбодийн дотоод орчноор эргэлдэж байгаа химийн бодисууд эд, эрхтний үйл ажиллагааг зохицуулахад оролцдог ба үүнийг биемахбодийн шингэний тохируулга гэдэг. Шингэний тохируулгыг хэсгийн газрын  (Өөрийн) ба тогтолцооний (Даааврын гэж ) гэж ангилж болно. Тэгэхээр даавар гэдэг бие махбодийн шингэний тохируулгад оролцдог дотоод шүүрлийн өвөрмөц эд, эрхтнээс боловсордогь физиологийн үйл ажиллагаа зохицуулах үүрэг бүхий биологийн идэвхит бодис юм.
       Даавар нь химийн бүцийн хувьд  пептидийн гаралтай, амин хүчлийн гаралтай, стеройдын гаралтай гэж ангилдаг бол ялгаруул байгаа эдь эрхтнээс хамааруулж гипоталамусынь өнчин тархины, бамбай булчирхай, бамбай орчмын булчирхайн, нойр булчирхайн, бөөрний дээд булчирхай, бэлгийн булчирхайн(өндөгвч болон төмсөгний) дааврууд гэж бүлэглэж болох юм.
      Энэ удаагийн бичлэгээр Өнчин тархины даавруудын  тухай оруулж байна.

Өнчин тархины урд хэлтэрээс

  • Пролактин -Prolactin hormone -Амьтны дэлэнгийн эсийн төлжилтийг идэвхжүүлж , сүү шүүрэх үйлийг эрчимжүүлэх
  • Уутанцар идэвхижүүлэгч даавар- (УИД)- Follicle- stimulating hormone (FSH) - эр болон эм бэлгийн эсийн үржих, өсөх, боловсрох үйлийг идэвхжүүлэх
  • Шар биемжүүлэгч даавар(ШБД)-Luteinzing Hormone(LH)- Эм амьтанд өндөг эс гадагшлах, шар биемийн үүсэх хөгжлийг эрчимжүүлэх, түүний хөгжлийг хангах, эр амьтанд лундаагаа эсийн хөгжлийг тэтгэх замаар эр бэлгийн дааврын нийлэгжилтийг идэвхжүүлэх
  • Тироитропин-Thyrotropin- Бамбайн булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлэх, зохицуулах
  • Өсөлтийн даавар - Growth hormone(GH)-ясны үзүүрийн мөгөөрсийн ургалтыг эрчимжүүлэх замаар ясны ургалтыг хурдасгаж,  ижилсэх үйлийг эрчимжүүлж, уураг нийлэгжих үйлийг идэвхжүүлснээр амьдын жинг нэмэгдүүлэх
  • Адренокортикотропин-Adrenocorticotropic hormone(ACTH)-Бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын багцлаг ба торлог бүсийн  эсийн үйл ажиллагааг тэтгэж, кортикостероидуудын нийлэгжилт ба ялгаралтыг зохицуулах
Өнчин тархины хойд хэлтэрээс
  • Окситоцин- Oxytocin - Сав болон дэлэнгийн гөлгөр булчингийн агшилтыг нэмэгдүүлэх
  • Вазопрессин(антидиуретин даавар)-Vasopressin(Antidiuretic hormone)- Бөөрний тахир сувганцарт анхдагч шээснээс ус буцаж шимэгдэх үйлийг эрчимжүүлж, кали натри зэрэг эрдэсийн солилцоог саатуулах замаар цусны осмос даралтыг зохицуулж, бие махбодийн усны балансыг тохируулах зэрэг үүрэгтэй байдаг.

Thursday, December 10, 2015

Мал, амьтанд гинекологийн шинжилгээ хийх аргууд

          Мал, амьтны нөхөн үржихүйн эмгэг судлалыг англиар theriogenelogy гэдэг. Энэ нь эх барих (obstetric), гинекологи (gynecology) ба андрологи (andrology) гэсэн салбаруудыг багтаасан, мал эмнэлгийн үржлийн физиологи ба эмгэг судлалыг хамарсан шинжлэх ухааны салбар юм.
         Харин гинекологи гэдэг нь грек хэлний  gynaecology(gynecology) gyne -эм logia cудлах гэсэн үгнээс гаралтай  эм амьтан судлал буюу эм амьтны үржлийн эрхтний физиологийн болон эмгэгийн үзүүлтийг судалдаг салбар юм. Өөр хэлбэл эм амьтны нөхөн үйлдвэрлэлийн явцад тохиолдох аливаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм. тиймээс гинекологийн шинжилгээг тогтмол хугацаанд, үр дүнтэй хийснээр үргүйдэл, эрт үеийн хээл хаялт, үржлийн эрхтнүүд үрэвсэл, хавдар, үйл ажилллагааны  хямралаас бүрэн сэргийлж, эрсдэл гарсан үед үр дүнтэй эмчилгээг хийх нөхцлийг бүрдүүлж өгдөг.
Та бүхэн доор линкнээс гинекологийн шинжилгээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг уншина уу.

http://www.slideshare.net/dagvajamts/gynecology-diagnosis-to-animal

хүн ба амьтдын хромосомын тоо

Хүн ба  амьтдын хромосомын тоо
 Хромосом нь эсийн дотор удамшлыг бүрдүүлэгч генүүд агуулсан ДНХ-ийн утаслагууд болон   ДНХ-г холбогч протейнуудаас тогтох бүрдэл юм.
Хромосом гэдэг үг нь Грекийн хэлний хрома –өнгө, сома – бие үгнээс гаралтай ба учир тэдгээрийг будгаар будаж илрүүлж болдог.
Хромосомуудын  тоо амьтны төрөл зүйлээс хамааран  янз бүр байдаг. 
Амьтны төрөл
Хромосомын тоо
Амьтны төрөл
Хромосомын тоо
Амьтны төрөл
Хромосомын тоо
Хүн
46
Тахь
66
Нохой
78
Адуу
64
Чоно
78
Муур
38
Тэмээ
74
Илжиг
62
Харх
42
Үхэр
60
Хулан
56
Гахай
38
Хонь
54
Туулай
44
Тахиа
78
Ямаа
60
Усан гахай
64
Мэлхий
13
Сарлаг
60
Хулгана
40
Цаа буга
70

Wednesday, November 25, 2015

Үхрийн биеийн хэсгийн англи - монгол нэршил /cattle body parts vocabulary/

Малын биеийн төрөх, галбирыг үнэлэхдээ тухай малын үүлдэр, ашиг шимийн чиглэлийг харгалзан биеийн байдал, тарга хүч болон толгой, хүзүү, сэрвээ, цээж, зоо нуруу, ууц, гэдэс,

Мал, амьтанд гинекологийн шинжилгээ хийх арга


Эх сүргийн эрүүл мэндийн асуудал дотор гинекологиийн асуудал буюу энэ үр төлөө өгч, өссөн үржих чадвар байгаа эсэхийг мэдэж байх маш чухал юм. Энэ удаагийн бичлэгээр өнөө үед мал эмнэлгийн практикт өргөн хэрэглэгдэж байгаа гинекологийн шинжилгээний аргууд, түүнд хэрэглэгдэх зүйлсийн талаар тоймлон орууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линк дээр дарж сонирхоно уу.

http://www.slideshare.net/dagvajamts/gynecology-diagnosis



Friday, October 30, 2015

Биеийн эсийн тухай


Биемахбодийг бүрдүүлэгч хамгийн чухал жижиг хэсэг бол эс юм. Энэхүү хичээлд эсийн түвшин дэхь бодисын болон энергийн солилцоо, эсийн хуваагдлын талаар нилээд ойлгомжтой тодорхой илтгэсэн байна. Та бүхэн доорх линк дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг уншина уу.

http://www.slideshare.net/ariunsanaaubu/bio-l2


ЭНЕРГИЙН СОЛИЛЦОО