my photo

my photo

Wednesday, November 25, 2015

Үхрийн биеийн хэсгийн англи - монгол нэршил /cattle body parts vocabulary/

Малын биеийн төрөх, галбирыг үнэлэхдээ тухай малын үүлдэр, ашиг шимийн чиглэлийг харгалзан биеийн байдал, тарга хүч болон толгой, хүзүү, сэрвээ, цээж, зоо нуруу, ууц, гэдэс, дэлэн, хөл мөч зэрэг  эрхтнүүдийн тодорхой ялгаануудыг шинжин үздэг. Малын төрөх, галбирыг зөв үнэлэхдээ биеийн хэсгүүдийн нэршил, шинж байдлыг сайн мэдэх чухал байдаг.
Ялангуяа  дараахь үзүүлэлтийг амьтны үүлдэр бүрээр  мэдэж хэрэгтэй байдаг.



Тухайбал 
Махны чиглэлийн  үхрийн галбир нь их бие нь гонзгой бөөрөнхийдүү , толгой хүнд, богино, өргөн духтай, хүзүү богино, цээж өргөн, эвэр бага, нуруу, зоо өргөн, шулуун, ууц урт, өргөн гуя бүдүүн богиновтор, нарийн алцгар гишгэлтэй, үс нарийн өнгөлөг байна.
сүүний чиглэлийн үхрийн хувьд биеийн хойд хэсгээр цээж уруугаа шувтандуу нарийссан. махны үхрийг бодвол янхигардуу туранхай, ясархаг, хүзүү урт, арьс зөөлөн, хэвлий их, сүүний судас маш тод том гэх мэт шинж байдалтай байдаг.

1 comment:

  1. Чухал хэрэгтэй мэдээлэл танилцуулж байгаа Дагваадаа баярлалаа.

    ReplyDelete