my photo

my photo

Saturday, February 21, 2015

Эм амьтны өндгөвчний бүтэц, үйл ажиллагаа



Малын нөхөн үржихүйн аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд үржлийн амьтдын үржлийн эрхтнүүдийн бүтэц, үйл ажиллагаа маш сайн мэдэж байх нь чухал юм. Өнөөдөр та бүхэнд амьд эс үйлдвэрлэгч болох өндгөвчний талаархи зарим мэдээллийг оруулж байна.
Эмийн амьтны үржлийн чухал эрхтэн бол өндгөвч юм.

Өндгөвчний үйл ажиллагаа

1.      Шүүрлийн бус ялгаралт буюу өндгөн эс боловсруулж, гадагшуулна
2.      Шүүрлийн буюу дотоод шүүрлийн доорх даавруудыг нийлэгжүүлж, ялгаруулна.
 
A.      Стероидын гаралтай дааврууд
·         Прогестерон
·         Эстроген
B.      Пептидийн гаралтаай дааврууд
·         Ингибин
·         Активин
·         Релаксин
·         Окситоцин
·         Бусад

Өндгөвчний бүтэц    

1.      Хэлбэр
·     Үнээ & эм хониных бүйлсэн хэлбэртэй
·     Гахайн усан үзэмний хонгорцог хэлбэртэй
·     Гүүнийх бөөр хэлбэртэй
2.      Өндгөвчний давхарга
А. Гадна талаараа үр хөврөлийн үед үүсгэвэр  хучуур эсийн бүрхүүлээр хучигдсан байна.
В. Хучуур эсийн бүрхүүл дор холтослог давхарга байрлана.
·   Энэ хэсэгт уутанцар хөгжинө
·   Энэ хэсэгт шар бием хөгжинө
С. Хамгийн дотор талд  тархилаг давхарга оршино.
·     Ширхэнцэр үүсгэч эсээс бүрэлдсэн холбох эдээс бүрдэнэ
·     Нерв болон цусны судас, холбох эдүүд байна.

Уутанцар

1.      Боловсорч гүйцээгүй өндгөн эс агуулна. (Өндөг)
А. Уутанцрын эсийн давхаргаар  хүрээлэгдэнэ(granulosa-like)
·         Нарны титмийн цацраг
·         Мөхлөгт эсийн бөөгнөрөл

2.      Уутанцарын хөгжил
a.      Анхны уутанцар
b.      Хоёр дугаар уутанцар
c.       Гуравдагч уутанцар
d.      Графын уутанцар (графын цэврүү)
3.      Уутанцрын эсийн төрөл  
a.      Мөхлөгт эс
b.      Дотор давхаргын эс - Theca Interna
c.       Ггадна давхаргын эс - Theca Externa


Шар бием (CL)

1.      Шар биемжих хөгжил
a.      Цусархаг бүтэцийн үе шат
·         Өндгөн эс гадагшилсны дараа
·         Хагарсан судаснаас цус шүүрч цусан бием үүсгэнэ.
b.      Шар биемийн үе шат
·         Шар өнгөтэй бие
·         Идэвхитэй
c.       Цагаан биемийн үе шат
·         Цагаан өнгөтэй бие
·         Бие хувирч устах
2.      Шар биемийн эсүүд
a)      Аварга эсүүд
·         Мөхлөгт эсүүдээс
b)      Жижиг эсүүд
·         Тека (Theca) эсүүдээс
c)      Хоёулаа прогестерон үйлдвэрлэнэ

3.      Хуурмаг шар бием (түр зуурын)
·         Бэлгийн мөчлөгийн шар бием
4.      Жинхэнэ шар бием  
·         Хээлийн шар бием
·         Хээлийн амь зуулганд шаардагдана (эрт үеийн шатууд)
·         Хээлийн үед шар бием хадлагдаж үлдэнэ.
                                                            
5.      Шар биемийн уусалт
·         Простагландин F2 альфагын нөлөөлөөр
·         Цагаан биемын хэлбэрүүд

No comments:

Post a Comment