my photo

my photo

Friday, January 29, 2016

Өнчин тархинаас ялгардаг дааврууд

Дааврын тухай
          Биемахбодийн дотоод орчноор эргэлдэж байгаа химийн бодисууд эд, эрхтний үйл ажиллагааг зохицуулахад оролцдог ба үүнийг биемахбодийн шингэний тохируулга гэдэг. Шингэний тохируулгыг хэсгийн газрын  (Өөрийн) ба тогтолцооний (Даааврын гэж ) гэж ангилж болно. Тэгэхээр даавар гэдэг бие махбодийн шингэний тохируулгад оролцдог дотоод шүүрлийн өвөрмөц эд, эрхтнээс боловсордогь физиологийн үйл ажиллагаа зохицуулах үүрэг бүхий биологийн идэвхит бодис юм.
       Даавар нь химийн бүцийн хувьд  пептидийн гаралтай, амин хүчлийн гаралтай, стеройдын гаралтай гэж ангилдаг бол ялгаруул байгаа эдь эрхтнээс хамааруулж гипоталамусынь өнчин тархины, бамбай булчирхай, бамбай орчмын булчирхайн, нойр булчирхайн, бөөрний дээд булчирхай, бэлгийн булчирхайн(өндөгвч болон төмсөгний) дааврууд гэж бүлэглэж болох юм.
      Энэ удаагийн бичлэгээр Өнчин тархины даавруудын  тухай оруулж байна.

Өнчин тархины урд хэлтэрээс

  • Пролактин -Prolactin hormone -Амьтны дэлэнгийн эсийн төлжилтийг идэвхжүүлж , сүү шүүрэх үйлийг эрчимжүүлэх
  • Уутанцар идэвхижүүлэгч даавар- (УИД)- Follicle- stimulating hormone (FSH) - эр болон эм бэлгийн эсийн үржих, өсөх, боловсрох үйлийг идэвхжүүлэх
  • Шар биемжүүлэгч даавар(ШБД)-Luteinzing Hormone(LH)- Эм амьтанд өндөг эс гадагшлах, шар биемийн үүсэх хөгжлийг эрчимжүүлэх, түүний хөгжлийг хангах, эр амьтанд лундаагаа эсийн хөгжлийг тэтгэх замаар эр бэлгийн дааврын нийлэгжилтийг идэвхжүүлэх
  • Тироитропин-Thyrotropin- Бамбайн булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлэх, зохицуулах
  • Өсөлтийн даавар - Growth hormone(GH)-ясны үзүүрийн мөгөөрсийн ургалтыг эрчимжүүлэх замаар ясны ургалтыг хурдасгаж,  ижилсэх үйлийг эрчимжүүлж, уураг нийлэгжих үйлийг идэвхжүүлснээр амьдын жинг нэмэгдүүлэх
  • Адренокортикотропин-Adrenocorticotropic hormone(ACTH)-Бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын багцлаг ба торлог бүсийн  эсийн үйл ажиллагааг тэтгэж, кортикостероидуудын нийлэгжилт ба ялгаралтыг зохицуулах
Өнчин тархины хойд хэлтэрээс
  • Окситоцин- Oxytocin - Сав болон дэлэнгийн гөлгөр булчингийн агшилтыг нэмэгдүүлэх
  • Вазопрессин(антидиуретин даавар)-Vasopressin(Antidiuretic hormone)- Бөөрний тахир сувганцарт анхдагч шээснээс ус буцаж шимэгдэх үйлийг эрчимжүүлж, кали натри зэрэг эрдэсийн солилцоог саатуулах замаар цусны осмос даралтыг зохицуулж, бие махбодийн усны балансыг тохируулах зэрэг үүрэгтэй байдаг.

No comments:

Post a Comment