my photo

my photo

Thursday, August 11, 2016

Апоптоз – Эсийн амиа хорлолт

Өнөөдөр интернетээс мэдээлэл уншиж байгаад Гүнма их сургуулийн, инженерийн факультетийн хими-биохимийн оюутан П. Хулангийн "эсийн өөрийгөө устгал буюу апоптоз"-ийн талаар сонирхолтой байдлаар, ойлгомжтой бичсэн материалыг олсноо та бүхэнд хүргэж байна.
Апоптоз – Эсийн амиа хорлолт
Apoptoz
Эсийн амьсгал буюу энергийн үйлдвэрлэл явагддаг тухайн эсийг амьдрахад зайлшгүй шаардлагатай митохондри нь эсийн үхлийг хянаж байдаг. Хорвоо гэдэг хатуу юм даа гэдэг шиг эс эдийн түвшинд ч гэсэн митохондри нь өөрийн оршин буй эсийн үхэх сэхэхийг шийдэж байдаг юм байна. Хүн хүчилтөрөгчгүй бол үхдэгтэй адилаар эсийн амьсгал явагддаг митохондри нь өөрийн үйл ажиллагаагаа зогсооход эс үхэлтэй нүүр тулгарах дохио болдог.
Тэгвэл ямар тохиолдолд митохондри нь эсийг устгасан нь дээр гэж үздэг юм бол?
Хүний бие дэх эс өдөр тутам цацрагт идэвхит туяа зэргийн гадны нөлөөллөөс болж гэмтэж байдаг. Ер нь бол ДНХ-д нь гэмтэл үүсдэг бөгөөд ДНХ-д гэмтэл өөрчлөлт гарсан эсэхийг шалгаад засварладаг уургийн бодис нь түүнийг дорхноо засварлачихдаг. Харин засварлаж чадахааргүй том гэмтэл учирсан үед тухайн эсийг тэр чигээр орхичихвол хавдрын эс болох магадлал өндөртэй учир зайлшгүй устгах шаардлагатай болно. Эс бөгөөс хавдрын эс нь гэмтэлтэй ДНХ бүхий эсүүдэд хуваагдан замбараагүй олон болж өсөөд хүнд хавдар хэмээх аюулт өвчин тулгарах учир тухайн эс даруй өөрийгөө устган хэдэн хэсэг болдог байна.
Апоптозын үйл явц
  1. Митохондри нь өөрийн гадна мембранд нүх үүсгэн 「эсийг устга」гэсэн дохио болгож цитохром С (cytochrome C) хэмээх протейн (уургийн бодис) –ийг ялгаруулна. (Эс эдийн хоорондын мэдээлэл дохиоллыг дамжуулах гол хэрэгсэл нь уургийн бодис юм.)
  2. Цитохром С нь эсийг хэдэн хэсэг болгон цавчих 「Каспазе」(caspase) гэх уургийн бодисыг идэвхижүүлнэ.
  3. Каспазе нь эсийг бүрдүүлж буй бүхий л уургийг хэсэг хэсэг болгон хайчилчихна.
  4. Мөн Каспазегийн хөдөлгөөнөөр ДНХ-г задлах уураг идэвхижиж ДНХ-г хэдэн хэсэг болгон хуваана.
  5. ДНХ-н хуваагдан хэдэн хэсэг болоход эс амьдарч чадахгүй буюу эсийн үхэл тодорхой болох бөгөөд ингээд эс бүхэлдээ жижиглэгдэн эвдэрнэ.
  6. Шил хагарахад хэлтэрхийнүүд болон хуваагддаг шиг, эс нь хуваагдан жижиг хүүдийнүүд болж, дархлааны эсүүдэд идэгддэн бүрдүүлэгч элементүүд нь дахин боловсруулагдан хэрэглэгдээд явна.
Ийнхүү 「митохондри」-ийн дохио заавраар эсийг хөнөөж, хавдрын эсийг тэлэн, амьд бие үхэх аюулаас сэргийлдэг 「эсийн үхэл Апоптоз」 явагддаг байна.

Эх сурвалж:
  1. “Newton” graphic science magazine 2012.12.7-ны дугаар Апоптоз – 

No comments:

Post a Comment