my photo

my photo

Saturday, November 22, 2014

Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэг, түүнийг хэрэглэх журам

Хөдөө  аж  ахуй, үйлдвэрийн сайдын
1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн
А/168 тоот тушаалын хавсралт

МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ, БАТАЛГААНЫ ТЭМДЭГ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.              Энэ журмын зорилт нь хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангуулах үүднээс мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл ахуйн үзлэг, магадлан шинжилгээ хийх эрх бүхий албад нь мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний чанарын түвшинг шинжлэн дүгнэлт өгөх, зэрэг дугаар тогтоох зорилгоор тусгай индексийн дугаар бүхий мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийг хэрэглэхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.


1.2.              Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэг нь албан ёсоор батлагдсан тусгай хэлбэр, хэмжээ, загвартай, тэмдгэн доторх үг нь кирилл эсвэл латин үсгээр, тоо нь арабаар бичээстэй байна.

1.3.              Энэ журмын 2.1, 2.2, 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9 дэх хэсэгт заасан хэлбэр хэмжээ, загвар, бичээс бүхий мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийг хэрэглэх зөвшөөрлийг дараах шаардлага хангасан мал эмнэлгийн алба, мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторит Мал эмнэлгийн улсын хяналтын төв албанаас олгоно.

1.3.1. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлыг нэг буюу хэд хэдэн үзүүлэлтийг холбогдох стандартын дагуу үнэн зөв, зохих магадлалтайгаар тодорхойлох, сорилт, туршилт, шинжилгээ хийх чадвартай нь тогтоогдсон эрх бүхий мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний лаборатори

 1.3.2. Мал эмнэлгийн олон талт ажил үйлчилгээг зах зээлийн хүрээнд бизнес, эдийн засгийн мэдлэгтэйгээр зохион байгуулан хэрэгжүүлж чадах нь батлагдсан, мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээг хийх эрх бүхий лабораторитой мал эмнэлгийн байгууллага

1.4.              Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийн индексийг аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораторит цагаан толгойн үсгийн дэс дарааллаар, хувийн мал эмнэлгийн байгууллагын мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний лабораторит аймгийн индексийн дугаарын ард тусгай цифрээр, мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний лабораторит итгэмжлэгдсэн гэрчилгээ авсны дэс дарааллаар тус тус тэмдэглэнэ.

1.5.              Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийг Мал эмнэлгийн улсын хяналтын төв албаны зөвшөөрлөөр хийлгэж олгоно.

1.6.              Мал эмнэлгийн мэргэжил эзэмшээгүй хүн мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэг эзэмших эрхгүй.

1.7.              Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд /мах, махан бүтээгдэхүүн, өндөг/ зэрэг дугаарын болон махны төрлийг тодорхойлох тэмдгийг тусгайлан эрх олгогдсон малын их эмч дарна.


Хоёр. Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ,
баталгааны тэмдэг, хэлбэр, хэмжээ, загвар

2.1.              "Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгаа" гэсэн бичээстэй, төв хэсэгтээ тусгай индексийн дугаартай 4.5 х 4.5 см-ийн хэмжээтэй адил талт гурвалжин тэмдгийг мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл мэндийн гэрчилгээнд дарна. Нийлэг уут, модон торх, шуудай, хайрцагт хийсэн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд уг баталгааны тэмдгийг 5 х 6 см-ийн хэмжээтэй цаас эсвэл дөрвөлжин модон дээр дарж түүнийг бөх батаар наах буюу зүүнэ.

2.2.              Монгол Улсаас гадаад оронд экспортлож буй мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээлд мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийж баталгаажуулах эрх бүхий итгэмжлэгдсэн мал эмнэлгийн алба, лаборатори нь 6.5 х 4.5 см-ийн хэмжээтэй, зууван дугариг хэлбэртэй /үсгийн өндөр нь 0.8 см, тооны өндөр нь 1 см/ мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэг хэрэглэнэ. Уг баталгааны тэмдгийн дотор талын дээд хэсэгт мах экспортлогч орны нэр "МONGOLIA", дунд хэсэгт мал эмнэлгийн алба, лабораторийг төлөөлөх тусгай индексийн дугаар, доод хэсэгт "VET. INSPECTOR" гэсэн бичээстэй байна.

2.3.              Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэг нь энэ журмын 1, 2, 3 дугаар хавсралтаар баталсан индексийн дугаартай байна.

2.4.              Өндгөнд үйлдвэрлэгчийн оноосон нэрийг төлөөлөх тусгай индексийн дугаар бүхий 2 х 0.5 см-ийн хэмжээтэй, хэвтээ дөрвөлжин хэлбэртэй мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэг хэрэглэнэ.

2.5.              Гулууз маханд дарах мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэг нь хэлбэрийн хувьд махны чанар, зэрэг дугаарыг тодорхойлохоос гадна мал эмнэлэг – ариун цэврийн үзлэг, магадлан шинжилгээ хийснийг гэрчлэх тухайн мал эмнэлгийн байгууллага, лабораторийг төлөөлөх тусгай индексийн дугаартай байна.

2.6.              Нэгдүгээр зэргийн гулууз маханд "мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгаа" гэсэн бичээстэй, төв хэсэгтээ мал  эмнэлгийн байгууллага, лабораторийг төлөөлөх тусгай индексийн дугаар бүхий 4 см-ийн голчтой дугуй хэлбэртэй

2.7.              Хоёрдугаар зэргийн гулууз маханд "Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгаа" гэсэн бичээстэй, төв хэсэгтээ мал эмнэлгийн байгууллага, лабораторийг төлөөлөх тусгай индексийн дугаар бүхий 4 х 4 см-ийн хэмжээтэй "дөрвөлжин" хэлбэртэй

2.8.              Гуравдугаар зэргийн гулууз маханд "Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгаа" гэсэн бичээстэй, төв хэсэгтээ мал эмнэлгийн байгууллага, лабораторийг төлөөлөх тусгай индексийн дугаар бүхий 4.5 х 4.5 см-ийн хэмжээтэй "адил талт мохоо өнцөгт гурвалжин" хэлбэртэй баталгааны тэмдгийг тус тус хэрэглэнэ.

2.9.              Тэмээ, адуу, үхэр, хонь, ямааны гулууз маханд мал эмнэлэг-ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийг дараах байрлалаар дарна.

2.9.1. Бод малын /буга орно/ гулууз махны өгзөгний орчим, далны гадна талд

                2.9.2. Бог болон гахайн гулууз махны дал, гуяны өгзөгний орчим гадна талын хэсэгт өрөөлдөж

                2.9.3. Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгаагаар стандартын шаардлага хангахгүй байгаа гулууз махны дал, гуяны гадна талд 1.5 х 2 см-ийн хэмжээтэй "СБ" үсгэн баталгааны тэмдгийг өрөөлдөж

                2.9.4. Бүх төрлийн малын төлийн гулууз махны дал, гуяны гадна талд 1.5 х 2 см-ийн хэмжээтэй "Т" үсгэн баталгааны тэмдгийг зэрэг, дугаарын тэмдгийн баруун гар талд

                2.9.5. Засаатай болон асман малын гулууз махны дал, гуяны гадна талд 1.2 х 1.2 см-ийн хэмжээний "Б" үсгэн баталгааны тэмдгийг зэрэг дугаарын тэмдгийн баруун гар талд

                2.9.6. Адууны махыг бусад төрлийн мал, амьтны махнаас ялгахын тулд 3.0 х 3.5 см-ийн хэмжээтэй "А" үсгэн баталгааны тэмдгийг зэрэг дугаарын тэмдгийн баруун гар талд

                2.9.7. Ямааны махыг бусад төрлийн мал, амьтны махнаас ялгахын тулд 2.0 х 2.5 см-ийн хэмжээтэй "Я" үсгэн баталгааны тэмдгийг зэрэг дугаарын тэмдгийн баруун гар талд

                2.9.8. Мал эмнэлэг-ариун цэврийн шаардлага хангаагүй, хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй мах, махан бүтээгдэхүүнд 4.0 х 2.5 см-ийн хэмжээтэй "У" үсгэн баталгааны тэмдгийг гуя, далны гадна талд өрөөлдөж тус тус  дарна.

Гурав. Хяналт, шалгалт, хариуцлага

3.1.              Энэ журмын хэрэгжилтэд орон нутгийн засаг захиргаа, төрийн хууль хяналтын байгууллага, эдгээрийн албан тушаалтан, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид эрхийн дагуу хяналт тавина.
3.2.              Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийг алдаж үрэгдүүлбэл 3 хоногийн дотор цагдаагийн байгууллага, Мал эмнэлгийн улсын хяналтын төв албанд мэдэгдэнэ. Уг тэмдгийг дахин шинээр хийлгэсэн тохиолдолд тусгай тэмдэглэл хөтөлнө. Алдагдсан баталгааны тэмдэг олдвол түүнийг дахин хэрэглэхгүй.
3.3.              Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийн үсэг, тоо, хэлбэр бүдгэрч хэрэглэх боломжгүй, гэмтэлтэй анхны загвараас дардас нь зөрүүтэй болсон тохиолдолд акт тогтоож хүчингүй болсныг зарлана. Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэг эзэмшигч нь түүнийг бөх бат саванд хадгална.
3.4.              Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийн хэлбэр хэмжээ, үсэг, дугаарыг дур мэдэн өөрчилсөн, эсвэл хуурамчаар үйлдсэн, тэмдгийг хэрэглэх журмыг зөрчсөн гэмт этгээдэд "Захиргааны хариуцлагын тухай", "Эрүүгийн тухай" хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
3.5.              Байгууллага нь өөрчлөгдсөний улмаас ашиглахгүй болсон мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийг Мал эмнэлгийн улсын хяналтын төв албанд заавал хураалгана.
3.6.              Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийг загварын дагуу цагдаагийн байгууллага хийж бүртгэн дардсыг авч захиалагчдад олгоно. Харин уг тэмдгийг гадаадад, түүнчлэн цагдаагийн бус байгууллагаар хийлгэхийг хориглоно.
3.7.              Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийг бусад байгууллага хуулбарлан хэрэглэхийг хориглоно.
3.8.              "Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэг түүнийг хэрэглэх журам"-ыг  баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.





АЙМАГ, ХОТ, СУМ, ДҮҮРГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН
АЛБАДЫН МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН
МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ, БАТАЛГААНЫ
ТЭМДГИЙН ИНДЕКСИЙН ДУГААР




д/д
Аймаг, дүүрэг, сумын нэр
Индексийн дугаар
Аймгийн
Сумын
I.
Архангай
01

1.        
Батцэнгэл

01-01
2.        
Булган

01-02
3.        
Жаргалант

01-03
4.        
Их тамир

01-04
5.        
Өгийнуур

01-05
6.        
Өлзийт

01-06
7.        
Өндөр-Улаан

01-07
8.        
Тариат

01-08
9.        
Төвшрүүлэх

01-09
10.     
Хайрхан

01-10
11.     
Хангай

01-11
12.     
Хашаат

01-12
13.     
Хотонт

01-13
14.     
Цахир

01-14
15.     
Цэнхэр

01-15
16.     
Цэцэрлэг

01-16
17.     
Чулуут

01-17
18.     
Эрдэнэбулга

01-18
19.     
Эрдэнэмандал

01-19
II.
Баян-Өлгий
02

1.
Алтай

02-01
2.
Алтанцөгц

02-02
3.
Баяннуур

02-03
4.
Бугат

02-04
5.
Булган

02-05
6.
Буянт

02-06
7.
Дэлүүн

02-07
8.
Ногооннуур

02-08
9.
Сагсай

02-09
10.
Толбо

02-10
11.
Улаанхус

02-11
12.
Цэнгэл

02-12
13.
Өлгий

02-13
III
Баянхонгор
03

1.
Баацагаан

03-01
2.
Баянбулаг

03-02
3.
Баянговь

03-03
4.
Баянлиг

03-04
5.
Баян-овоо

03-05
6.
Баян-өндөр

03-06
7.
Баянцагаан

03-07
8.
Богд

03-08
9.
Бөмбөгөр

03-09
10.
Бууцагаан

03-10
11.
Галуут

03-11
12.
Гурванбулаг

03-12
13.
Жаргалант

03-13
14.
Жинст

03-14
15.
 Заг

03-15
16.
Өлзийт

03-16
17.
Хүрээмарал

03-17
18.
Шинэжинст

03-18
19.
Эрдэнэцогт

03-19
IV
Булган
04

1.
Баян-агт

04-01
2.
Баяннуур

04-02
3.
Бугат

04-03
4.
Булган

04-04
5.
Бүрэгхангай

04-05
6.
Гурванбулаг

04-06
7.
Дашинчилэн

04-07
8.
Могод

04-08
9.
Орхон

04-09
10.
Роашаант

04-10
11.
Сайхан

04-11
12.
Сэлэнгэ

04-12
13.
Тэшиг

04-13
14.
Хангал

04-14
15.
Хишиг-өндөр

04-15
16.
Хутаг-өндөр

04-16
V.
Говь-Алтай
05

1.
Алтай

05-01
2.
Баян-уул

05-02
3.
Бигэр

05-03
4.
Бугат

05-04
5.
Дарви

05-05
6.
Дэлгэр

05-06
7.
Жаргалан

05-07
8.
Тайшир

05-08
9.
Тонхил

05-09
10.
Төгрөг

05-10
11.
Халиун

05-11
12.
Хөхморьт

05-12
13.
Цогт

05-13
14.
Цээл

05-14
15.
Чандмань

05-15
16.
Шарга

05-16
17.
эрдэнэ

05-17
VI
Говьсүмбэр
06

1.
Баянтал

06-01
2.
Сүмбэр

06-02
3.
Шивээговь

06-03
VII
Дархан-уул
07

1.
Дархан

07-01
2.
Орхон

07-02
3.
Хонгор

07-03
4.
Шарын гол

07-04
VIII
Дорноговь
08

1.
Айраг

08-01
2.
Алтанширээ

08-02
3.
Даланжаргалан

08-03
4.
Дэлгэрэх

08-04
5.
Иххэт

08-05
6.
Мандах

08-06
7.
Өргөн

08-07
8.
Сайншанд

08-08
9.
Сайхандулаан

08-09
10.
Улаанбадрах

08-10
11.
Хатанбулаг

08-11
12.
Хөвсгөл

08-12
13.
Эрдэнэ

08-13
IX
Дорнод
09

1.
Баяндун

09-01
2.
Баянтүмэн

09-02
3.
Баян-уул

09-03
4.
Булган

09-04
5.
Гурванзагал

09-05
6.
Дашбалбар

09-06
7.
Матад

09-07
8.
Сэргэлэн

09-08
9.
Халхгол

09-09
10.
Хөлөнбуйр

09-10
11.
Хэрлэн

09-11
12.
Цагаан-овоо

09-12
13.
Чойбалсан

09-13
14.
Чулуунхороот

09-14
Х.
Дундговь
10

1.
Адаацаг

10-01
2.
Баянжаргалан

10-02
3.
Говь-Угтаал

10-03
4.
Гурвансайхан

10-04
5.
Дэлгэрхангай

10-05
6.
Дэлгэрцогт

10-06
7.
Дэрэн

10-07
8.
Луус

10-08
9.
Мандалговь

10-09
10.
Өлзийт

10-10
11.
Өндөршил

10-11
12.
Сайнцагаан

10-12
13.
Сайхан-овоо

10-13
14.
Хулд

10-14
15.
Цагаандэлгэр

10-15
16.
Эрдэнэдалай

10-16
ХI.
Завхан
11

1.
Алдархаан

11-01
2.
Асгат

11-02
3.
Баянхайрхан

11-03
4.
Баянтэс

11-04
5.
Булнай

11-05
6.
Дөрвөлжин

11-06
7.
Завханмандал

11-07
8.
Идэр

11-08
9.
Их-уул

11-09
10.
Нөмрөг

11-10
11.
Отгон

11-11
12.
Сантмаргз

11-12
13.
Сонгино

11-13
14.
Түдэвтэй

11-14
15.
Тэлмэн

11-15
16.
Тэс

11-16
17.
Улиастай

11-17
18.
Ургамал

11-18
19.
Цагаанхайрхан

11-19
20.
Цагаанчулуут

11-20
21.
Цэцэн-уул

11-21
22.
Шилүүстэй

11-22
23.
Эрдэнэхайрхан

11-23
24.
Яруу

11-24
XII
Орхон
12

1.
Баян-өндөр

12-01
2.
Жаргалант

12-02
XIII.
Өвөрхангай
13

1.
Баруунбаян-Улаан

13-01
2.
Бат-өлзий

13-02
3.
Баянгол

13-03
4.
Баян-өндөр

13-04
5.
Богд

13-05
6.
Бүрд

13-06
7.
Гучин-ус

13-07
8.
Зүйл

13-08
9.
Зүүнбаян-Улаан

13-09
10.
Нарийнтээл

13-10
11.
өлзийт

13-11
12.
Сант

13-12
13.
Тарагт

13-13
14.
Төгрөг

13-14
15.
 Уянга

13-15
16.
Хайрхандулаан

13-16
17.
Хархорин

13-17
18.
Хужирт

13-18
XIV.
Өмнөговь
14

1.
Баяндалай

14-01
2.
Баян-овоо

14-02
3.
Булган

14-03
4.
Гурвантэс

14-04
5.
Даланзадгад

14-05
6.
Мандал-овоо

14-06
7.
Манлай

14-07
8.
Ноён

14-08
9.
Номгон

14-09
10.
Сэврэй

14-10
11.
Ханбогд

14-11
12.
Ханхонгор

14-12
13.
Хүрмэн

14-13
14.
Цогт-овоо

14-14
15.
Цогтцэций

14-15
XV.
Сүхбаатар
15

1.
Асгат

15-10
2.
Баяндэлгэр

15-02
3.
Баруун-урт

15-03
4.
Дарьганга

15-04
5.
Мөнххаан

15-05
6.
Наран

15-06
7.
Отгон

15-07
8.
Сүхбаатар

15-08
9.
Түвшинширээ

15-09
10.
Түмэнцогт

15-10
11.
Уулбаян

15-11
12.
Халзан

15-12
13.
Эрдэнэцагаан

15-13
XVI.
Сэлэнгэ
16

1.
Алтанбулаг

16-01
2.
Баруунбүрэн

16-02
3.
Баянгол

16-03
4.
Ерөө

16-04
5.
Жавхлант

16-05
6.
Зүүнбүрэн

16-06
7.
Мандал

16-07
8.
Орхон

16-08
9.
Орхонтуул

16-09
10.
Сайхан

16-10
11.
Сант

16-11
12.
Сүхбаатар

16-12
13.
Түшиг

16-13
14.
Хушаат

16-14
15.
Хүдэр

16-15
16.
Цагааннуур

16-16
17.
Шаамар

16-17
XVII
Төв
17

1.
Алтанбулаг

17-01
2.
Аргалант

17-02
3.
Архуст

17-03
4.
Батсүмбэр

17-04
5.
Баян

17-05
6.
Баяндэлгэр

17-06
7.
Баянжаргалан

17-07
8.
Баян-өнжүүл

17-08
9.
Баянхангай

17-09
10.
Баянчандмань

17-10
11.
Баянцагаан

17-11
12.
Баянцогт

17-12
13.
Борнуур

17-13
14.
Бүрэн

17-14
15.
Дэлгэрхаан

17-15
16.
Жаргалант

17-16
17.
Заамар

17-17
18.
Зуунмод

17-18
19.
Лүн

17-19
20.
Мөнгөнморьт

17-20
21.
Өндөрширээт

17-21
22.
Сүмбэр

17-22
23.
Сэргэлэн

17-23
24.
Угтаалцайдам

17-24
25.
Цээл

17-25
26.
Эрдэнэ

17-26
27.
Эрдэнэсант

17-27
XVIII
Увс
18

1.
Баруунтуруун

18-01
2.
Бөхмөрөн

18-02
3.
Давст

18-03
4.
Завхан

18-04
5.
Зүүнговь

18-05
6.
Зүүнхангай

18-06
7.
Малчин

18-07
8.
Наранбулаг

18-08
9.
Өлгий

18-09
10.
Өмнөговь

18-10
11.
Өндөрхангай

18-11
12.
Сагил

18-12
13.
Тариалан

18-13
14.
Түргэн

18-14
15.
Тэс

18-15
16.
Улаангом

18-16
17.
Хархираа

18-17
18.
Ховд

18-18
19.
Хяргас

18-19
20.
Цагаанхайрхан

18-20
XIX.
Ховд
19

1.
Алтай

19-01
2.
Булган

19-02
3.
Буянт

19-03
4.
Дарви

19-04
5.
Дөргөн

19-05
6.
Дуут

19-06
7.
Жаргалант

19-07
8.
Зэрэг

19-08
9.
Манхан

19-09
10.
Мөнххайрхан

19-10
11.
Мөст

19-11
12.
Мянгад

19-12
13.
Үенч

19-13
14.
Ховд

19-14
15.
Цэцэг

19-15
16.
чандмань

19-16
17.
Эрдэнэбүрэн

19-17
ХХ.
Хөвсгөл
20

1.
Алаг-эрдэнэ

20-01
2.
Арбулаг

20-02
3.
Баянзүрх

20-03
4.
Бүрэнтогтох

20-04
5.
Галт

20-05
6.
Жаргалант

20-06
7.
Их-уул

20-07
8.
Мөрөн

20-08
9.
Рашаант

20-09
10.
Ренчинлхүмбэ

20-10
11.
Тариалан

20-11
12.
Тосонцэнгэл

20-12
13.
Төмөрбулаг

20-13
14.
Түнэл

20-14
15.
Улаан-уул

20-15
16.
Ханх

20-16
17.
Хатгал

20-17
18.
Цагааннуур

20-18
19.
Цагаан-уул

20-19
20.
Цагаан-үүр

20-20
21.
Цэцэрлэг

20-21
22.
Чандмань-өндөр

20-22
23.
Шинэ-идэр

20-23
24.
Эрдэнэбулган

20-24
XXI.
Хэнтий
21

1.
Батноров

21-01
2.
Батширээт

21-02
3.
Баян-адрага

21-03
4.
Баянмөнх

21-04
5.
Баян-овоо

21-05
6.
Баянхутаг

21-06
7.
Биндэр

21-07
8.
Галшар

21-08
9.
Гурванбаян

21-09
10.
Дадал

21-10
11.
Дархан

21-11
12.
Дэлгэрхаан

21-12
13.
Жаргалтхаан

21-13
14.
Мөрөн

21-14
15.
Норовлин

21-15
16.
Өлзийт

21-16
17.
Өмнөдэлгэр

21-17
18.
Хэрлэн

21-18
19.
Цэнхэрмандал

21-19
XXII
Улаанбаатар
22

1.
Багануур

22-01
2.
Багахангай

22-02
3.
Баянгол

22-03
4.
Баянзүрх

22-04
5.
Гачуурт

22-05
6.
Жаргалант

22-06
7.
Налайх

22-07
8.
Сонгинохайрхан

22-08
9.
Сүхбаатар

22-09
10.
Туул

22-10
11.
Хан-уул

22-11
12.
Чингэлтэй

22-12



                ТАЙЛБАР: Сумын мал эмнэлэг, үржлийн албаны улсын үйлдвэрийн газар хувийн мал эмнэлэг болсон тохиолдолд уг сумын мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийн индексийн дугаарыг эзэмшинэ.

МАХ ЭКСПОРТЛОХ БҮРЭН ЭРХТЭЙ МАХНЫ ҮЙЛДВЭРИЙН
ДЭРГЭДЭХ МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН МАГАДЛАН
ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИЙН МАЛ ЭМНЭЛЭГ,
АРИУН ЦЭВРИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ,
БАТАЛГААНЫ ТЭМДГИЙН ИНДЕКСИЙН ДУГААР



Д/д
Мах боловсруулах үйлдвэрийн нэр
Баталгааны тэмдгийн индексийн дугаар
Тайлбар
1.
Мах импэкс
001

2.
Дорнод
002

3.
Дархан – Экспо
003

4.
Мөнгөн-Алтай
004

5.
Дорнын говь
005

6.
Бор-Өндөр
006

7.
Завхан
007

8.
Багахангай
008

9.
Орхон-Бэлчир
009

10.
Буянт-Катун
0011



Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан
шинжилгээ, баталгааны тэмдэг түүнийг
хэрэглэх журмын 3 дугаар хавсралт


  
МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН МАГАДЛАН
ШИНЖИЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭГДСЭН  ЛАБОРАТОРИЙН
МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ,
БАТАЛГААНЫ ТЭМДГИЙН ИНДЕКСИЙН ДУГААР


Лабораторийн нэр
Индексийн дугаар
Тайлбар
Нийслэлийн мал эмнэлгийн хяналтын албаны нян-ийлдэс судлал, ариун цэврийн магадлан шинжилгээний лаборатори


Л-1

"Хүчит-шонхор" ХХК-ийн дэргэдэх мал эмнэлгийн нян-ийлдэс судлал, ариун цэврийн лаборатори

Л-2

Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори
Л-3



No comments:

Post a Comment