my photo

my photo

Saturday, November 22, 2014

Мал эмнэлэг ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журам

      Хүнс, хөдөө, аж ахуйн сайдын 2005 оны
35 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВЭР-ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ,
ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь орон нутгаас мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэж төв суурин газарт оруулж худалдаалах үед мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээг /цаашид "гэрчилгээ" гэх/ хэвлүүлэх, хуваарилах, бичиж олгох, зарцуулах, хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
1.2. Энэхүү журмыг мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий, эд бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн баталгаажуулалт хийж гарал үүслийг тодорхойлох орон нутгийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж, түүний харьяа малын эмч, гарал үүслийг баталгаажуулах, хяналт тавих мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн мал эмнэлгийн улсын байцаагч, Засаг дарга, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
1.3. Иргэд хувийн хэрэгцээндээ зориулан авч яваа мах, сүү, сүүн бүтээгдэхүүнд энэхүү журам хамаарахгүй.
     
Хоёр. Мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээ, түүний төрөл

2.1. Гэрчилгээг зөвхөн эрүүл мал, амьтан, ариун цэврийн шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох зорилгоор хэрэглэнэ.
2.2.Орон нутгийн мал  эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж нь энэ журмын 2.1-д заасан зорилгоор дор дурдсан 4 төрлийн гэрчилгээ олгоно:
2.2.1.мал, амьтны эрүүл мэнд-гарал үүслийн;
2.2.2.мах, махан бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн;
2.2.3.мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнтэй мал эмнэлэг, ариун цэврийн;
2.2.4.сүү, сүүн бүтээгдэхүүний мал, эмнэлэг, ариун цэврийн;
2.3. Аймаг, нийслэл, төв, суурин газрын хүнсний зах, худалдааны төвийн /цаашид  "хүнсний зах, худалдааны төв" гэх/ дэргэдэх мал, эмнэлэг, ариун цэврийн лаборатори дор дурдсан 3 төрлийн гэрчилгээ олгоно:
2.3.1.мах, махан бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн;
2.3.2.сүү, сүүн бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн;
2.3.3.түүхий өндөгний мал эмнэлэг, ариун цэврийн.
2.4.Гэрчилгээний хуудас нь улсын хэмжээнд нэгдсэн кодтой хэвлэмэл маягт байх ба дугаар нь 8 орон тоо байна.

Гурав.Гэрчилгээг хэвлүүлэх, хуваарилах

3.1.Хүнс, хөдөө аж ахуйн сайдын баталсан загварын дагуу гэрчилгээний хуудсыг нэгдсэн кодтой, тусгай нууцлалтай  хэвлүүлэх, дугаарлах, сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн нэгжид нэгдсэн бүртгэлтэйгээр хуваарилан хүргүүлэх ажлыг аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцна.
3.2. Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хэвлүүлж, хуваарилснаас бусад гэрчилгээг хүчингүйд тооцно.

Дөрөв. Гэрчилгээг бичиж олгох

4.1. Орон нутгийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн малын эмч гэрчилгээг бичиж олгохдоо харьяалах нутаг дэвсгэрийнхээ малын халдварт паразиттах өвчний голомтын судалгаа, мал эмнэлгийн үзлэг, мэдрэхүйн эрхтний шинжилгээний дүнг үндэслэнэ. Гэрчилгээг олгохдоо бүртгэл хөтөлнө. Шаардлагатай тохиолдолд мал, амьтан, түүхий эд бүтээгдэхүүнд лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийлгэж шинжилгээний дүнг үндэслэн гэрчилгээ олгоно.
4.2.Орон нутгийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн малын эмийн олгосон гэрчилгээг харьяалах нутаг дэвсгэрийн Засаг дарга, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч хянан баталгаажуулсан байна.
4.3.Гэрчилгээ нь олгосон өдрөөс хойш мал, амьтанд 3 сар хүртэл, мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд дулааны улирал /5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл/-д 7 хоног хүртэл, хүйтэн сэрүүний улирал /10 дугаар сарын 1-нээс дараа оны 5 дугаар сарын 1- хүртэл/-д 14 хоног хүртэл хугацаанд хүчинтэй байна.
4.4. Төв суурин газрын төвлөрсөн нядалгааны газарт мал амьтныг хүлээн авахдаа орон нутгаас олгосон эрүүл мэнд-гарал үүслийн гэрчилгээг хураан авч бүртгэл хөтөлж архивлана.
4.5. Аймаг, нийслэл дэх төвлөрсөн нядалгааны газарт нядалсан малын мах, түүхий эд, бүтээгдэхүүнийг тухайн нутаг дэвсгэрт борлуулах тохиолдолд эн журмын 2.3-д заасан гэрчилгээг, тухайн нутаг дэвсгэрээс гадна орших төв, суурин руу тэдгээрийг тээвэрлэх тохиолдолд  энэ журмын 2.2.2, 2.2.3-т заасан гэрчилгээг олгоно.
4.6. Хүнсний зах, худалдааны төвд орон нутгаас нийлүүлэгдэж буй мах, түүхий эдэд тухайн зах, худалдааны төвийн дэргэдэх мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн энэ журмын 2.2-т заасан гэрчилгээ, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн энэхүү журмын 2.3-т заасан гэрчилгээ олгоно.
4.7.Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан, худалдааны эзэн нь солигдсон, тээвэрлэлтийн явцад чанар байдал нь илт өөрчлөгдсөн мах, түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний зах, худалдааны төвд хүлээн авахдаа өөрийн лабораторит шинжилгээ хийж ариун цэврийн шаардлага хангасан тохиолдолд энэ журмын 2.3-д заасан гэрчилгээ олгоно.
4.8.Хүнсний зах, худалдааны төвийн дэргэдэх мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори орон нутгаас олгосон гэрчилгээг хураан авч гарал үүслээр нь бүртгэл хөтөлж, архивлан хадгална.
4.9. Гэрчилгээ олгож гарын үсэг зурах эрхийг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч олгоно.
4.10.Гэрчилгээ олгож гарын үсэг зурах эрх бүхий малын эмч, гэрчилгээг хянаж, баталгаажуулах эрх бүхий улсын байцаагч, Засаг даргын гарын үсгийн баталгааг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн хяналтын  улсын ахлах байцаагч Мэргэжлийн хяналтын төв байгууллагад ирүүлнэ.
4.11. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, малын эмч энэхүү журамд заасан болон гэрчилгээнд бичсэн үндэслэлээс өөрөөр гэрчилгээ олгохыг хориглоно.

Тав. Гэрчилгээний бичилт, зарцуулалтад хяналт тавих
5.1. Гэрчилгээний бичилт, зарцуулалтад мэргэжлийн хяналтын бүх шатны мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавина.
 5.2.Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн газар нь гэрчилгээний бичилт, зарцуулалтын талаархи мэдээ, мэдээллээр холбогдох байгууллагуудыг хангана.
5.3. Гэрчилгээ олгогдож шилжилт, хөдөлгөөн хийгдсэн мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээний талаарх мэдээллийг мал эмнэлгийн анхан шатны нэгж холбогдох дээд шатны байгууллагад сар бүр мэдээлнэ.
5.4.Гэрчилгээний зарцуулалтын тайлан, үзлэг, шинжилгээнд хамрагдсан мал  амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний талаархи мэдээллийн маятын загварыг Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.


6.1. Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн  явцад замын хяналт, шалгалтын цэгт шалгуулж гэрчилгээнд хяналт, шалгалт хийлгэсэн тухай тэмдэглүүлнэ.
6.2.Орон нутгаас олгосон гэрчилгээг дахин ашиглах, засварлах, хуурамчаар үйлдэхийг хориглоно.
6.3. Гэрчилгээ олгохтой холбогдсон асуудлаар холбогдох дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй.


No comments:

Post a Comment