my photo

my photo

Friday, November 21, 2014

Мал, амьтны гоц халдварт өвчнийг яаралтай мэдээ өгөх журам


Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдын
1994 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн
А/10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
Мал, амьтны гоц халдварт
өвчнийг яаралтай мэдээ өгөх журам

1. Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг цаг алдалгүй оновчтой зохион
байгуулах зорилгоор уг өвчнийг яаралтай мэдээлнэ.

2. Яаралтай мэдээнд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 1994 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн
А/10 дугаар тушаалаар баталсан түлхүүрийг ашиглаж хурайнгуулан бичнэ.

3. “А” ангилалд хамаарах өвчнүүд болон боом, галзуу, годрон, дуут хавдар, хорт салст
халуурал, халдварт цус багадах, ям, ёлом, гударга, лептоспироз, цэцэг /хонь, ямааныхаас
бусад/, сохор догол, томуу, брадзот, листериоз, үхрийн эфимер чичрэг, уушиг-гялтангийн
хавьталт халдварт үрэвсэл, адууны тархи-нугасны халдварт халдварт үрэвсэл, эпизооти
байдлаар гарсан тохиолдолд яаралтай мэдээлнэ.

4. џаралтай мэдээг аймаг, хотын мал эмнэлгийн газрын дарга, ерөнхий эмч, түүний эзгүйд
халдварт өвчний асуудал хариуцсан их эмч, лабораторийн эрхлэгч эмч нарын аль нэгний
гарын үсэгтэйгээр Хүнс, хөдөө аж ахуйн яамны улсын мал эмнэлгийн албаны ерөнхий
газарт цахилгаанаар ирүүлж байна. Дээр заасан бусад байгууллага, хүмүүсээс ирүүлсэн
мэдээг албан бус гэж үзнэ.

5. Яаралтай мэдээг өвчин гарсан болон гарсан тухай мэдээ авснаас хойш 12 цагийн дотор төвд
дамжуулна. “А” ангиллын өвчнүүдийг анхны мэдээнээс хойш хоног тутамд, бусад халдварт
өвчнийг тухайн үед төвөөс гаралтыг бүрмөсөн таслан зогсоох хүртэл тогтмол мэдээлнэ.

6. Мэдээний эхэнд мэдээ хүлээн авах байгууллага нь хаягийг, мэдээний төгсгөлд мэдээлэгчийн нэр, хаягийг үгээр, мэдээлсэн он, сар, өдөр, цаг, минутыг тоогоор тодорхой бичнэ.

7. Мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор холбогдох аймгуудад төвөөс уг өвчний мэдээ явуулж болно.

8. Түлхүүрийг ашиглан мэдээг дараах байдлаар бэлтгэнэ.Жишээ нь: Хөвсгөл аймгийн 2 сумын
7 багийн 20 хот айлын 89 үхэр мялзангаар өвчлөж 30 нь үхэж, 2-ыг зориуд нядалсан, 57 үхрийг устгасан, эмчилгээ хийгээгүй, уг өвчнөөс сэргийлж 6000 үхэр тарив. Өвчин үргэлжилж байна. Үхрийг шинжиллээ. Вакцин 10000 тун шаардлагатай. Тэмцэх арга хэмжээ үргэлжилж байна. Нэмэгдэл хүч шаардлагатай гэвэл ХЛ-А020-СМ2-БА7-ХА20-ӨНҮР89-ҮН80-ЗН2-УН57-ЭМО-СТҮР3000-ӨБ-ШЛҮР50-ШВ10000Т-ТБ-НШ гэж төлөөлүүлэн бичнэ.

9. Мэдээтэй холбогдох тоо баримтыг шинэ мэдээ бүрт өсгөн нэмэгдүүлж, тухайлбал, шинээр
өвчилсөн, үхсэн гэх мэт тоонуудыг өмнөх мэдээний тоон дээр нэмж мэдээлнэ.

10. Мал, амьтны гоц халдварт өвчний мэдээлэлтэй холбогдох баримт бичгийг Улсын мал эмнэлгийн албаны ерөнхий газрын дарга,и ерөнхий эмч, тус газарт ажиллаж буй улсын байцаагч эмч нар, аймаг, хотын мал эмнэлгийн газрын дарга, халдвартын эмч, лабораторийн эрхлэгч нар хадгалж уг өвчний мэдээлэлд ашиглах ба Монгол улсын Засгийн газрын 1991 оны 7-р сарын 5-ны өдрийн 206 дугаар тогтоол, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын даргын 1991 оны 7-р сарын 30-ны өдрийн А/ 64 дүгээр тушаалаар баталсан “Улсын нууцыг хадгалж, хамгаалах заавар”-ын заалтуудыг чанд биелүүлж мөрдөнө.

11. Энэ журмын биелэлтэнд мал эмнэлгийн улсын ерөнхий байцаагч, Улсын мал эмнэлгийн
албаны ерөнхий газрын халдварт өвчний асуудал хариуцсан улсын байцаагч, аймаг, хотын улсын ахлах байцаагч эмч нар хяналт тавьж ажиллана.

12. Энэхүү журмыг зөрчсөн этгээдийн үйлдэл, эс үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол уг этгээдэд Монгол улсын малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 18-р зүйлийн 2-ын 7,8 дахь хэсэг, захиргааны хариуцлагын тухай хуулийн 34 дүгээр зүйл, 43 дугаар
зүйлийн 2 дахь хэсэг, хөдөлмөрийн хуулийн 53 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон бусад хууль тогтоомжид заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

No comments:

Post a Comment