my photo

my photo

Friday, November 21, 2014

Мал, амьтны халдварт өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлэх журам

Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдын
1994 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн
А/10 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

Мал, амьтны халдварт өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлэх журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Энэхүү журам нь монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд,
бүтээгдэхүүн, малын тэжээл, бусад зүйлсээр дамжин халдвар тархан дэлгэрэх, үүний улмаас улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд хохирол учруулахаас сэргийлэх зорилгоор халдварт өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг, дэвсгэр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тухай нийтэд зарлан мэдээлэхтэй холбогдон үүсэх нийтлэг харилцаа, үйл ажиллагааг зохицуулна.

2. Мал, амьтны халдвартай өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг, дэвсгэр, аж ахуйн нэгж,
байгууллага, иргэдийн /цаашид нутаг, дэвсгэр гэнэ/ тухай нийтэд зарлан мэдээлэхэд мэдээллийн бүх төрлийн арга хэрэгсэлийг ашиглаж болно.

3. Мал амьтны өвчний талаарх судалгаа, баримт, лабораторийн шинжилгээний дүгнэлтэнд үндэслэн халдварт өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлнэ.

4. Шүлхий, үхрийн мялзан, цээж, хонь, ямааны цэцэг, гахайн мялзан, шувууны тахал болон олон Улсын “А” ангилалд хамаарах бусад гоц халдварт өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийг нийтэд зарлан мэдээлэх асуудлыг улсын мал эмэлгийн албаны ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн дүгнэлт, саналыг үндэслэн ХАА-н асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

5. Боом, галзуу, бруцеллёз, сүрьеэ, хулгана яр, ку-чичрэг, хамуу, годрон, дуут хавдар, хорт
салст халуурал, халдварт цус багадах, ям, ёлом, гударга, лептоспироз, цэцэг, /хонь, ямааныхаас бусад/, сохор догол, томуу, брадзот, листериоз, үхрийн эфимер чичрэг, уушиг-гялтангийн хавьталт халдварт үрэвсэл зэрэг өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийг тухайн шатны Засаг дарга, Улсын Мал Эмнэлгийн Байгууллагууд нийтэд зарлан мэдээлнэ. Эдгээр өвчин хэд, хэдэн аймаг, хот эсвэл Улсын чанартай авто зам, төмөр замын боомт зэргийг хамран тархаж болзошгүй үед ХАА-н асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн дагуу Улсын мал эмнэлгийн албаны эрөнхий газар зарлан мэдээлэх арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Хоёр. Мал, амьтны халдварт өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлэхэд Засаг дарга, мал эмнэлгийн байгууллагууд, нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, дараах үүрэг, хариуцлага хүлээж ажиллана.

6. Засаг даргын үүрэг
Мал, амьтны халдварт өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд
зарлан мэдээлэх арга хэмжээг мал эмнэлгийн байгууллагын санал дүгнэлтэнд тулгуурлан шийдвэрлэх. Халдварт өвчин гарсан нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс малын хөдөлгөөн хийх, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг зах зээлд борлуулахыг зогсоох, хязгаарлах зэргээр хууль тогтоомжинд заасан бусад арга хэмжээг хэрэгжүүлнэ.

7. Мал эмнэлгийн байгууллагын үүрэг
Мал, амьтны халдварт өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн талаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах. Мал, амьтны халдвартай өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг, дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлэх, үүний дагууд авах арга хэмжээг орон нутгийн засаг, захиргааны удирдлагатай хамтран зохион байгуулах.

8. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
Энэ журмыг хэрэгжүүлэх зорилгоор засаг, захиргаа, мал эмнэлгийн байгууллага, мэргэжилтэнүүдээс зохион байгуулж буй ажилд оролцох, тэдгээрийн гаргасан шийдвэр, тавьсан шаардлага, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд хорио цээрийн талаар заасан заалтууд /гуравдугаар бүлэг 2-р зүйлийн 5,6/-ыг биелүүлэх. Орон нутгийн удирдлага, мал эмнэлгийн мэргэжилтнүүдэд мал, амьтны өвчний талаар үнэн зөв мэдээлэл өгөх. Мал, амьтны халдварт өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай зохих
журмын дагуу мэдээлэхийг холбогдох байгууллагаас шаардах.

9. Мал, амьтны халдварт өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд
зарлан мэдээлэх журмын биелэлтэд тухайн шатны засаг дарга, мал эмнэлгийн улсын байцаагч нар хяналт тавина. Жич: Халдварт өвчнөөс гадна эндемикөвчин гарч болзошгүй нутаг, дэвсгэрийн талаар зохих байгууллагууд энэ журамд заасны дагуу зарлан мэдээлнэ.

Гурав. Хариуцлага

10. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэл гэмт хэргийн шинжгүй
бол уг этгээдэд Монгол Улсын малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 18-р зүйлийн 2-ын 7,8,9, захиргааны хариуцлагын тухай хуулийн 32,42,45 дугаар зүйл болон бусад хууль тогтоомжид заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

No comments:

Post a Comment