my photo

my photo

Saturday, November 22, 2014

Бод малыг индексжүүлэн тамга, дугаарын сүлжээнд хамруулах журам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр сайд, Хууль
зүй, дотоод  хэргийн сайдын хамтарсан  2010 оны  
10/6 дугаар   тушаалын  нэгдүгээр    хавсралт

БОД МАЛЫГ ИНДЕКСЖҮҮЛСЭН ТАМГЫН СҮЛЖЭЭНД ХАМРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. "Монгол Улсын нутаг дэвсгэрт  үржүүлж байгаа тэмээ, адуу, үхэр, сарлаг, хайнаг, цаа буга/цаашид "бод мал" гэх/-ыг индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2 Бод малыг  улсын нэгдсэн бүртгэлд хамруулан тамгалах, ээмэглэх,  бүртгэлжүүлэхэд тус журмыг баримтлана.
 1.3 Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн  MNS5641- 2006 багц стандарт нь бод малыг индексжүүлсэн тамгын  сүлжээнд  хамруулахад ашиглах үндсэн код  болно.


Хоёр.  Журмын нэр  томъёо

2.1.Журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог  дор дурьдсан утгаар ойлгоно.

2.1.1."Хүйтэн арга"  гэж  хасах 1960С-ийн шингэн азотын орчинд   ашигладаг   тусгай  зориулалтын багажаар  мал  тамгалах аргыг;
2.1.2."Халуун арга" гэж  тамгыг галд улайтган  мал тамгалах  уламжлалт аргыг;
2.1.3."бүс нутаг, аймаг, сум, дүүрэг, баг, хорооны код" гэж   Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн кодыг илэрхийлсэн "Монгол улсын багц стандарт - MNS5641- 2006"-ыг;
2.1.4."Зүй бусаар хорогдсон мал" гэж өвчнөөр болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.3-т заасан аюулт үзэгдэлийн улмаас хорогдсон малыг;
2.1.5."Худалдсан мал" гэж  үржлийн  болон бусад зориулалтаар   худалдан борлуулсан  малыг;
2.1.6."Шилжүүлсэн  мал " гэж  бусдад өвлүүлсэн, бэлэглэсэн малыг;
2.1.7."Хүнсэнд хэрэглэсэн мал" гэж хүнсний хэрэгцээнд зориулж  нядалсан  малыг;
2.1.8."МN " гэж монгол  гэсэн  үгийг  товчилсон үсгийг;

Гурав. Индексжүүлсэн тамгын сүлжээ

3.1 Индексжүүлсэн тамгын сүлжээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүх нас, хүйсний бод малыг хамруулна.
3.2. Индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулах арга хэмжээг адууг тамгалах, тэмээ, үхэр, сарлаг, хайнаг, цаа бугыг ээмэглэх аргаар хэрэгжүүлнэ.

3.3. Энэ журмын 3.2-т заасан аргаас гадна бод малд цахим мэдээлэл бүхий зориулалтын тэмдэглэгээ хэрэглэж болно.
  
Дөрөв. Индексжүүлсэн тамга, түүнийг хэрэглэх

4.1. Адууг тамгалахад индексжүүлсэн дараахь аргуудын аль нэгийг  хэрэглэнэ:
4.1.1. Хүйтэн аргаар тамгалах;
4.1.2. Халуун аргаар тамгалах.

4.2. Индексжүүлсэн хүйтэн тамга нь шингэн азотыг ашиглан мал тамгалах зориулалт бүхий тусгай заавраар хэрэглэдэг багаж байна.

4.3. Халуун аргаар тамгалахад ашиглах индексжүүлсэн тамга нь улайсгаж малын арьсан дээр дарахад зориулагдсан, галд тэсвэртэй төмөр материалаар хийгдсэн байна.

4.4. Тамганы дардас нь  зургаан  оронтой  тоо байх бөгөөд   эхний хоёр тоо нь тухайн бүс нутаг, аймгийн, дараагийн хоёр тоо нь тухайн сум, дүүргийн, сүүлийн хоёр тоо нь баг, хорооны кодыг илэрхийлж индексжүүлсэн байна.

4.5. Тамганы дардасын тоо бүрийн өндөр нь 5.0 см, өргөн нь 2.5 см,  тоо хоорондын зай 1.5 см байх бөгөөд зургаан оронтой тооны нийт өргөн нь 20 см ихгүй хэмжээтэй байна.
 
4.6. Тамгыг адууны зүүн талын гуяны гуравны нэгийн дээд хэсгийг голлуулан  ташаан толгойн товгороос хойшоогоо 13 см, ууц харцаганы уулзвараас хойшоо 3 дахь нугаламаас эгц доош 10 см,  өгзөгний товгороос урагш 12-13 см-т  хөндлөн байрлалаар  тамгална.

Тав. Индексжүүлсэн ээмэг, түүнийг хэрэглэх

5.1. Ээмэг нь хөнгөн, уян хатан  материалаар хийгдсэн, нэмэх, хасах 50 градуст тэсвэртэй, хэрэглээ даадаг, тусгай түгжих системтай, солих, орлуулах, дахин  ашиглах боломжгүй,  малд  сөрөг нөлөөгүй, нарны гэрэл, гадны орчны нөлөөгөөр  хэлбэр дүрс, өнгө, үсэг, тоо нь  арилж, хувирч өөрчлөгдөггүй байна.

5.2. Ээмэгний өндөр нь 75 мм, өргөн нь 65 мм-ээс ихгүй, ээмгэнд бичигдэх  үсэг, тооны өндөр нь 5 мм-ээс багагүй байна. 

5.3. Ээмгэнд бичигдэх нэгдүгээр эгнээний эхний мөр нь "MN" гэсэн  товчилсон үсэгтэй, хоёр дахь мөрний зургаан оронтой тооны эхний  хоёр  тоо нь тухайн бүс нутаг,  аймгийн,  дараагийн   хоёр  тоо нь тухайн сум, дүүргийн, сүүлийн хоёр  тоо  нь тухайн баг, хорооны  кодыг,  гурав дахь  мөрний  зургаан оронтой тоо нь тухайн малын хувийн дугаарыг илэрхийлж индексжүүлсэн байна. 

5.4. Ээмгийг бод малын зүүн талын чихний төв хэсгийн 3/1 –ийг голлуулан  цусны судаснаас зайдуу хэсэгт  зориулалтын бахийг ашиглан зүүнэ.

5.5. Энэ журмын 5.3-т заасан мэдээллийг агуулсан бар код бүхий цахим ээмэг болон цахим мэдээлэл бүхий зориулалтын тэмдэглэгээг хэрэглэж болно.

5.6. Индексжүүлсэн ээмэг нь чанар, аюулгүй байдлын хувьд Монгол Улсын болон олон улсын  стандартын  шаардлага хангасан байна.  

Зургаа. Малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулах

6.1. Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа  мэргэжлийн боловсон хүчин, материаллаг бааз бүхий мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулж гэрээ байгуулсны үндсэн дээр бод малыг индексжүүлсэн тамгаар тамгалах, ээмэглэх, бүртгэлд авах ажлыг гүйцэтгүүлнэ.  

6.2.  Тухайн  сум, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, нийт малын тоо, хүн амын нягтралаас хамааран энэ журмын 6.1-д заасан гэрээг нэг эсвэл хэд хэдэн иргэн, хуулийн этгээд/ цаашид "хариуцагч этгээд" гэх/-тэй байгуулж болно.
 
6.3.   Гэрээнд талуудын эрх үүрэг, индексжүүлсэн тамгын сүлжээнд бод малыг хамруулах хугацаа, хариуцах нутаг дэвсгэр, талуудын хариуцлага болон талуудын тусгах шаардлагатай гэсэн бусад асуудлуудыг тусгана.

6.4. Хариуцагч этгээд нь индексжүүлсэн тамгаар тамгалж, ээмэглэсэн мал тус бүрийн талаарх мэдээллийг энэ тушаалын хоёрдугаар  хавсралтаар батлагдсан маягтын дагуу хөтөлж сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.

6.5. Малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулахтай холбогдон гарах үйлчилгээний хөлсний нормативыг Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.4.1-д заасны дагуу сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. 

Долоо. Тамга, ээмгийг захиалах, нийлүүлэх 

7.1. Хариуцагч этгээд нь тухайн сум, дүүргийн бод малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулахад шаардагдах тамга, ээмэгний хэрэгцээг жил бүр гаргаж сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.

7.2. Сум, дүүргийн Засаг дарга тухайн сум, дүүргийн жилийн эцсийн мал тооллогын дүн болон хариуцагч этгээдийн захиалгыг үндэслэн бод малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулахад шаардагдах тамга, ээмэгний хэрэгцээг гаргаж аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газарт хүргүүлнэ.

7.3. Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар нь ирүүлсэн захиалгыг нэгтгэж хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ба тус байгууллага нь шаардагдах тамга, ээмгийг нийлүүлэх этгээдийг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр  бараа, ажил үйлчилгээ худалдан авах  тухай" хуулийн дагуу сонгон шалгаруулна.

7.4. Тендерт шалгарсан этгээдээс нийлүүлсэн тамга, ээмгийг сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх ба  хариуцагч этгээдэд захиалгыг нь үндэслэн хуваарилна.

Найм. Индексжүүлсэн тамгын сүлжээнд хамрагдсан
малын бүртгэл, мэдээллийн сан
8.1. Индексжүүлсэн тамгын сүлжээнд хамрагдсан бод малын нэгдсэн бүртгэлийг хөтлөх зорилгоор мэдээллийн сан бүрдүүлнэ.

8.2. Мэдээллийн сан нь дараахь бүтэцтэй байна.

8.2.1. Сум, дүүргийн мэдээллийн сан;
8.2.2. Аймаг, нийслэлийн мэдээллийн сан;
8.2.3. Мэдээллийн үндэсний нэгдсэн сан.  

8.3. Мэдээллийн санг бүрдүүлэх, хөдөлгөөн хийх үүргийг  дараахь шатны төрийн байгууллага, албан тушаалтан эрхлэнэ гүйцэтгэнэ:

8.3.1. Сум, дүүргийн мэдээллийн санг тухайн шатны Засаг дарга;
8.3.2. Аймаг, нийслэлийн мэдээллийн санг тухайн шатны Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар;
8.3.3. Мэдээллийн үндэсний нэгдсэн санг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага.

8.4. Сум, дүүргийн Засаг дарга мэдээллийн санг бүрдүүлэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.4.1. тухайн сум, дүүргийн хэмжээнд бод мал зүй бусаар хорогдсон, түүнийг аж ахуйн хэрэгцээнд зориулан нядалсан, бусдад худалдсан, шилжүүлсэн, хулгайд алдсан тохиолдол бүрд бүртгэлээс хасч, сум, дүүргийн мэдээлийн санд хөдөлгөөн хийх;

8.4.2. сум, дүүргийн мэдээллийн сан, түүнд орсон өөрчлөлтийн талаарх тайлан, мэдээг сар тутам гаргаж аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газарт хүргүүлэх.

8.5. Мэдээллийн үндэсний нэгдсэн сан болон аймаг, нийслэлийн мэдээллийн санг тусгай программын дагуу цахим хэлбэрээр хөтөлнө.

8.6. Мэдээллийн санг хууль хяналтын байгууллага, албан тушаалтан албан үүргийнхээ хэрэгцээнд чөлөөтэй ашиглана.

Ес. Аймаг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын чиг үүрэг

9.1 Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн  газар нь  дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1. Мал ээмэгжүүлэх, бүртгэлжүүлэх асуудлаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
9.1.2. Мал  ээмэгжүүлэх, индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулах ажлыг хариуцан гүйцэтгэгч албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;
9.1.3. орон нутагт  бод малыг ээмэгжүүлэн бүртгэлжүүлсэн ажлын явц,  гүйцэтгэлийн мэдээ тайланг нэгтгэн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах.

Арав. Бод мал бүхий иргэн, хуулийн этгээдийн үүрэг

10.1  Бод мал бүхий иргэн, хуулийн этгээд  дараахь үүрэг хүлээнэ.

10.1.1. өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа бүх нас, хүйсний бод малыг  индексжүүлсэн тамга, ээмэгтэй болгон нэгдсэн бүртгэлд   хамруулах;

10.1.2. малын тамга бүдгэрэх, арилах, ээмэгний дугаар гэмтэх, гээгдэх тохиолдолд  тухайн сум, дүүргийн хариуцагч этгээдэд мэдэгдэж, нөхөн сэргээлгэх  арга хэмжээ авах;

10.1.3. ээмэгний үнэ  болон үйлчилгээний  хөлсийг хариуцагч этгээдэд төлөх;

10.1.4. зүй бусаар хорогдсон, худалдсан, шилжүүлсэн, хүнсэнд хэрэглэсэн, мөн хулгайд алдсаны улмаас бод малын тоонд өөрчлөлт орсон тухай бүр өөрийн харъяа  сум, дүүргийн Засаг дарга болон хариуцагч этгээдэд 1 сарын дотор мэдэгдэж,  мэдээллийн санд нэмэлт, өөрчлөлт хийлгүүлэх.

Арван нэг. Индексжүүлсэн тамгын сүлжээний санхүүжилт, буцаан төлөлт

11.1. Тамга, ээмгийг захиалах, нийлүүлэх, энэ журмын "Найм"-д заасан мэдээллийн санг ажиллуулах болон мал бүртгэлжүүлэхэд ашиглах бүртгэл маягтыг хэвлүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрт тусган санхүүжүүлнэ.

11.2. Хариуцагч этгээд захиалгын дагуу нийлүүлсэн тамганы үнийг улсын төсөвт эргүүлэн төлнө.

11.3. Хариуцагч этгээд захиалгын дагуу нийлүүлсэн ээмэгний үнийг малын эзнээс гаргуулан улсын төсөвт эргүүлэн төлнө.

11.4. Хариуцагч этгээд тамга, ээмэгний үнийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 9.1.9-т заасны дагуу нээсэн дансанд тушаана.

Арван хоёр. Хяналт, хариуцлага

12.1.  Энэ журмын хэрэгжилтийн байдалд бүх шатны мал эмнэлэг, үржлийн улсын байцаагч, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан хяналт тавина.

12.2. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зарласан тендерт шалгарч тамга, ээмэг нийлүүлэх эрх авсан  иргэн, хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээд малын тамга, ээмгийг хуулбарлан үйлдвэрлэх, худалдахыг  хориглоно.

12.3. Индексжүүлсэн тамга, ээмэг, дугаарын хэлбэр хэмжээг дур мэдэн өөрчлөх, засварлах, хуурамчаар үйлдэхийг хориглоно.

12.4. Журмыг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зохих шатны Засаг дарга, мал эмнэлэг, үржлийн хяналтын улсын байцаагч холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 



  
Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн  сайд,
Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан
2010 оны  10/6 дугаар  тушаалын  хоёрдугаар хавсралт


ИНДЕКСЖҮҮЛСЭН ТАМГЫН СҮЛЖЭЭНД ХАМРАГДСАН
МАЛД ХӨТЛӨХ БҮРТГЭЛИЙН МАЯГТ


Хаяг
аймаг, сум,  баг,
Эээмшигчийн нэр






......................................................
.....................................................
Регистрийн дугаар .....................
Малын төрөл............................


д.д

Зүс содон тэмдэг

Төрсөн он.сар.
өдөр



Нас


Хүйс
Индексжүүлсэн ээмэг, тамганы дугаар
Бүртгэлээс хассан шалтгаан
Хүнсэнд хэрэглэсэн
Худалдсан
Шилжүүл
сэн
Хулгайд алдсан
Зүй бусаар хорогд
сон

























































Бүртгэл хөтөлсөн.   .....................               ./............................................/
(гарын үсэг)                                      (нэр, албан тушаал) 




  

No comments:

Post a Comment