my photo

my photo

Friday, November 21, 2014

Хязгаарлалт хорио цээр тогтоох журам

Хүнс, хєдєє аж ахуйн сайдын 1994 оны
А/54 тоот тушаалын 1 дїгээр хавсралт

ХЯЗГААРЛАЛТ ХОРИО ЦЭЭР ТОГТООХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэхүү журам нь Монгол улсын нутаг дэвсгэрт мал, амьтны халдвартай євчин гарсан үед хязгаарлалт, хорио цээр тогтоох болон эдгээртэй холбогдон үүсэх нийтлэг харилцаа, үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдэнэ.


2. Халдварлалт, тархалт, гарз хохирол багатай халдвартай євчний цаашдын тархалтыг таслан зогсоох, зарим онцгой аюулт халдварт євчний үед тогтоосон хорио цээрийг татан буулгасны дараа мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл, ус, бэлчээр, хашаа, байрны ашиглалтыг зохицуулах зорилгоор халдварын голомт, нэг буюу хэд хэдэн хот айл, суурь сүрэг, баг сумын нутаг дэвсгэрийг хамруулан авч хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг хязгаарлалт гэнэ.
3. Хурдан хугацаанд сум, аймаг, улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарч олон тооны мал,
амьтныг євчлүүлдэг, гарз хохирол ихтэй, онцгой аюулт халдварт євчин тархан дэлгэрэхээс
сэргийлэх, түүнийг анхны голомтод нь барих, цаашилбал уг євчний гаралтыг таслан зогсоож, голомтыг устгахад чиглэсэн, тодорхой хугацааны иж бүрэн арга хэмжээг хорио цээр гэнэ.
4. Хязгаарлалт, хорио цээр тогтоох євчний жагсаалтыг хєдєє аж ахуйн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага баталж, шаардлагатай үед єєрчлєлт оруулж байна
5. Мал, амьтны халдвартай євчин гарсан тохиолдолд “Монгол улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль”, энэхүү журмын дагуу Улсын мал эмнэлгийн албаны зохих байгууллагуудын гаргасан дүгнэлтийг үндэслэн тухайн шатны Засаг дарга, Засгийн газраас хязгаарлалт, хорио цээр тогтоож нийтэд зарлан мэдэгдэнэ.
6. Мал, амьтан, тэдгээрээс хүнд халдварлах євчний үүсгэгчээр үйлдвэрлэл, туршилт явуулдаг байгууллагын туршлагын мал, амьтны нутаг, бэлчээрийг хамруулан Засаг дарга хязгаарлалт, хорио цээртэй бүс тогтоож болно.
7. Хязгаарлалт, Хорио цээрийн хугацааг євчин тус бүртэй тэмцэх зааврыг үндэслэж тогтооно.
8. Хязгаарлалт, Хорио цээрийн дэглэмийг тухайн нутаг дэвсгэрт байгаа Монгол улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн, аж ахуйн нэгж байгууллага дагаж мєрдєх үүрэгтэй.
9. Өвчний гаралтыг таслан зогсоож, мал эмнэлэг, ариун цэврийн арга хэмжээг зохих зааврын дагуу хэрэгжүүлсний дараа хязгаарлалт, хорио цээрийг тэдгээрийг тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.
Хоёр. Хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт дараах нийтлэг үйл ажиллагааг зохицуулна.
10. Хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно.
1. Өвчтэй мал, амьтныг уг бүсийн гадна байгаа эрүүл мал, амьтантай бэлчээр, усаар
нийлүүлэх
2. Өвчтэй мал, амьтан бүхий нутагт үйлчилдэг авто хєсгийг ариутгал, халдваргүйжүүлэлт
хийхгүйгээр тайван бүс нутагт тээвэр хийлгэх.
11. Хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагааг зєвхєн Улсын мал эмнэлгийн албаны хяналт, зєвшєєрєлтэйгєєр явуулж болно.
1. Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг бэлтгэх, уг
бүсээс гадагш гаргах, гаднаас оруулах, дамжин єнгєрүүлэх, мал амьтныг нядлах:
2. Мал, амьтны хээлтүүлэг явуулах:
3. Өвчтэй болон зориуд халдваргүйжүүлсэн мал, амьтан, халдварт євчний үүсгэгч агуулсан орчин, хашаа, байр, єрєє, тасалгаанд гаднын хүн оруулах, дамжин єнгєрүүлэх, энд ажиллагсад ариутгал, халдваргүйжүүлэлт хийхгүйгээр уг орчноос гадагш гарах:
Гурав. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дараах нийтлэг ажиллагааг зохицуулна.
12. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно.
1. явган буюу аливаа хєсгєєр гадагш зорчих:
2. мал, амьтныг гаднаас оруулах, гадагш гаргах, дамжин єнгєрүүлэх:
3. мал, амьтны гаралтай түүхий эд бэлтгэх, түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл гадагш гаргах, тээвэрлэх:
4. мал эмнэлгийн албаны зєвшєєрєлгүйгээр бэлчээр нутаг сэлгэх, ердийн хєсєг уналгаар
зорчих, тээвэр хийх:
5. євчтэй ба эрүүл мал, амьтныг шилжүүлэн маллах:
6. євчтэй мал, амьтны хашаа, байранд малын эмч, тухайн малчнаас єєр хүн оруулах
13. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрээс зайлшгїй шаардлагаар гарах бол ариутгал,
халдваргүйжүүлэлт хийлгэж, улсын мал эмнэлгийн албаны зєвшєєрєл авна.
14. Шинээр оношлогдсон, жагсаалтад ороогүй євчинтэй тэмцэх арга хэмжээг олон улсад
болон єєрийн оронд мєрдєхєєр гаргасан зааврын дагуу хэрэгжүүлнэ.
Дєрєв. Хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дараах нийтлэг үйл
ажиллагааг зохицуулна.
15. Хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа явуулахыг
хориглоно.
1. Зєвшєєрєгдсєн цэг зурвасаас бусад газраар хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт орох, уг нутаг дэвсгэрээс гарах, дамжин єнгєрєх:
2. Өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног, хэрэгсэл, сав суулгыг ариутгаж, халдваргүйжүүлэлгүй эрүүл мал, амьтанд хэрэглэх, тоног хэрэгсэл, бусад зүйлийг гадагш
гаргах:
3. Улсын мал эмнэлгийн албаны хяналт, зєвшєєрєлгүйгээр бэлчээр нутаг сэлгэх, мал, амьтны элдэв хєдєлгєєн хийх, үзэсгэлэн гаргах, хурал, цуглаан, баяр наадам хийх, хүн мал,
амьтан бєєгнєрүүлэх.
16. Хязгаарлалт, хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт энэхүү журмын хоѐрдугаар бүлгийн 10, 11, гуравдугаар бүлгийн 12, 13, 14, дєрєвдүгээр бүлгийн 15 -д заасан нийтлэг їйл ажиллагааг хэрэгжүүлэхийн зэрэгцээ євчний онцлогоос шалтгаалан тухайн євчинтэй тэмцэх зааврыг баримтална.
Тав. Хязгаарлалт, хорио цээрийн үед Засаг дарга, Мал эмнэлгийн байгууллагууд, нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэг хариуцлага хүлээж ажиллана.
17. Засаг даргын эрх, үүрэг
1. хүн хүч, хєрєнгє гаргаж, мал, амьтны євчинтэй тэмцэх шаардлагатай арга хэмжээг мал
эмнэлгийн болон холбогдох бусад байгууллагатай хамтарч авч хэрэгжүүлэх, уг ажилд
байгууллага иргэдийг зохион байгуулж оролцуулах:
2. євчтэй мал, амьтныг нядалсан, устгаснаас учирсан хохирлын асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх:
3. халдвартай євчний хор хєнєєл, түүнээс сэргийлэх талаар байнга сурталчлах, гарсан үр
дагаврыг арилгахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хїчийг зохих журмын дагуу дайчлах:
4. хязгаарлалт, хорио цээр тогтоосон тугийн зааг, уг бүсэд гаднаас орох гадагш гарах,
дамжин єнгєрєх цэг, зурвасыг Мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран тогтоож,
анхааруулсан пайз, тэмдэг тавиулах, харуул, хамгаалалт ажиллуулах:
18. Мал эмнэлгийн байгууллагын эрх, үүрэг:
1. Энэхүү журмын 2, 3, 4 дүгээр бүлэгт заасан заалтуудын биелэлтэд дангаар буюу эсвэл
Засаг захиргааны байгууллагуудтай хамтарч хяналт тавих, хэрэгжүүлэх:
2. мал, амьтны євчинтэй тэмцэх эрүүлжүүлэх арга хэмжээг энэхүү журам, тухайн євчинтэй
тэмцэх зааврын дагуу зохион байгуулах:
3. зэргэлдээ орших нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, мал эмнэлгийн байгууллагад євчин гарсан тухай мэдэгдэж, тухайн євчний хор хєнєєл, түүнтэй тэмцэх талаар ард иргэдийн дунд мэдээлэл, сурталчилгаа явуулах:
4. євчтэй, халдварлуулсан, євчний сэжигтэй мал, амьтны хашаа, байр, зогсоол, уяа, тоног
хэрэгсэл, тэжээлийн үлдэгдэл зэргийг байнга цэвэрлүүлэх, халдваргүйжүүлэх:
5. євчнєєр үхсэн, устгах зорилгоор нядалсан мал, амьтны сэг зэмийг найдвартай нєхцєлд
бутлан боловсруулах /єндєр халуунаар/, шатаалгах буюу эсвэл хоѐр метрээс доошгүй гүн
нүхэнд ариутгах бодистой булж устгуулах:
6. мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бусад арга
хэмжээнүүдийг зохион байгуулах, хэрэгжүүлэх:
19. Иргэн,аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг:
1. Хязгаарлалт, хорио цээр тогтоосон болон түүнтэй холбогдол бүхий бусад шийдвэр, хууль дүрэм, журам, заавар, энэхүү журмаар тогтоосон хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг мєрдєж ажиллах:
2. євчтэй малтай харьцаж буй хүмүүс мал эмнэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн горимыг
сахиж, єєрсдийн эрүүл мэндийг хамгаалах, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн
байгууллагад хандаж, зєвлєгєє авах:
3. Мал, амьтныг байнгын хариулгатай байлгаж, арчилгаа, маллагаа, тэжээллэгийг
сайжруулах:
4. шаардлагатай хүн хүч, унаа, хєрєнгє мєнгийг хууль зүйн зохих үндэслэлтэйгээр гаргах,
Засаг захиргааны удирдлага мал эмнэлгийн мэргэжилтнүүдээс зохион байгуулах ажилд
оролцох, тавьсан шаардлагыг биелүүлэх:
20. Хязгаарлалт, хорио цээр тогтоох журмын биелэлтэд тухайн шатны Засаг дарга, Улсын
мал эмнэлгийн албаны байгууллага, Мал эмнэлгийн улсын байцаагч хяналт тавина.
Зургаа. Хариуцлага.
21. Энэхүү журмыг зєрчсєн иргэн, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол уг этгээдэд Монгол улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зїйлийн 2 дахь хэсгийн “5”, “6”, “7”, “8” , “9”, “10”, захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн “1” дэх хэсэг, 39 дїгээр зїйл, 42 дугаар зүйлийн “5” дахь хэсэг, 45 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

No comments:

Post a Comment